АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украиныг мөргөлдөөнийг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууж, харилцан тохиролцоонд хүрэх ёстой гэж мэдэгдэв. Тэрээр АНУ хоёр талд тохиролцоонд хүрэхэд нь туслахад бэлэн байгааг онцолжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Трамп 12-нд Цагаан ордноос Охайо мужийг зорихын өмнө хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар дайныг зогсоох шийдэл олох шаардлагатайг тэмдэглэсэн байна. Мөн Путин Украины талтай тохиролцоонд хүрэхийг Зеленскийгээс илүү хүсэж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр өмнөх өдөр нь Орос, Украины мөргөлдөөн эрчим хүчний салбарт гал зогсоох шатанд орсон тухай олон нийтийн сүлжээнд бичсэн юм. Харин Зеленский уг саналыг тухайн үед шинээр сонсож байгаагаа мэдэгдэж байсан ч 12-нд Украины тал эрчим хүчний салбарт гал зогсоох саналыг дэмжиж байгааг илэрхийлжээ.

Зеленский мөн Оросын тал уг тохиролцоог хэрэгжүүлэхээр зөвшөөрвөл Украин ч мөн адил арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Харин Москва саналаас татгалзсан тохиолдолд Украин энэ өвөл хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Орос улс түр зуурын эвлэрлээс илүү урт хугацаанд тогтвортой энх тайван тогтоохыг зорьж байгааг онцолсон байна. Тэрээр эрчим хүчний салбарт гал зогсоох асуудлаарх харилцаа холбоо үргэлжилж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгджээ.

#ОРос, #Трамп, #УКраин,