Хууль тогтоох үйл ажиллагаа:
2026 оны хаврын ээлжит чуулганаар 21 анхдагч хууль, 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, 3 олон улсын гэрээ, 35 УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.Энэ хугацаанд хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Дундговь аймгийн хөгжлийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд түлхүү анхаарч ажиллаж байна.

Санаачлан боловсруулж буй хуулийн төслүүд:
-Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай анхдагч хуулийн төсөл. Нийтийн сүлжээний зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгч, хүүхэд болон эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Улстөрийн намын орон нутгийн байгууллагын санхүүгийн бие даасан байдлыг хангах, далд санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, шийдвэр гаргалтыг шуурхай болгох зохицуулалтыг тусгасан.
-Боловсрол, газрын тос, үндэсний их баяр наадам, ашигт малтмалын салбартай холбоотой хуулийн төслүүдийг хамтран өргөн мэдүүлж, ажлын хэсгүүдэд ажиллаж байна.
Говийн бүсийн хөгжлийн дараагийн тулгуур-Зам
Хууль батлах нь нэг тал. Харин батлагдсан шийдвэрүүд орон нутагт бодит бүтээн байгуулалт, ажлын байр, орлого болж хүрэх нь нөгөө тал.

Энэ утгаараа Чойр–Мандалговь–Арвайхээрийн авто зам нь Дундговийн эдийн засгийн ирээдүйд чухал ач холбогдолтой стратегийн дэд бүтэц юм.
Зам ашиглалтад орсноор Дундговь аймгаар дамжин өнгөрөх тээврийн урсгал нэмэгдэж, түүнийг дагасан шатахуун түгээх станц, зочид буудал, хоол үйлчилгээ, авто засвар, худалдаа үйлчилгээний салбар өргөжих боломжтой. Мөн Цагаан суварга, Их газрын чулуу зэрэг аялал жуулчлалын бүсэд хүрэх нөхцөл сайжирч, малын гаралтай бүтээгдэхүүн болон орон нутгийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх хугацаа богиносно.
Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн нэг цэгээс нөгөө цэгт хүрэх зам биш.
Энэ бол Дундговийн эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх хөгжлийн шинэ коридор юм.
Говийн ирээдүйн асуудал-Ус
Говийн бүсийн хувьд замтай адилхан стратегийн ач холбогдолтой асуудал бол ус.

Тиймээс “Цагаанбургас–Онги” усан цогцолбор болон Улаан нуурын төсөлд оролцож, усны нөөцийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийн урт хугацааны суурийг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байна.Ус бол зөвхөн өнөөдрийн хэрэглээний асуудал биш. Мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлал, суурьшлын бүсийн хөгжил бүгд усны нөөцтэй шууд холбоотой. Тиймээс Дундговийн хөгжлийг зөвхөн өнөөдрийн төсөв, хөрөнгө оруулалтаар хэмжих бус, замтай, устай, үйлдвэрлэлтэй, ажлын байртай орон нутгийн эдийн засгийг бий болгох урт хугацааны бодлогоор харах шаардлагатай.
Хууль тогтоох ажил нэг өдөрт харагддаггүй. Гэхдээ зөв хууль, зөв шийдвэр, зөв хөрөнгө оруулалт нь хэдэн жилийн дараа зам, ус, үйлдвэр, ажлын байр, орлого болон иргэдийн амьдралд бодитоор үлддэг.
Гадаад харилцаа:
2025 оны 01 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч олон жилийн дараа БНТУ-д түүхэн айлчлал хийсэн.

2025 оны 09 дүгээр сард Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу дэд сайд болон агентлагийн дарга нарын хамт өргөн бүрэлдэхүүнтэйгээр манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан уулзалтуудад оролцож, ялангуяа эрүүл мэндийн салбарт тэр дундаа хавдрын эсрэг хамтран ажиллах, эмнэлэг байгуулах, энэ чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх талаар санал солилцсон.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,