2026 оны аравдугаар сарын 10–11-ний өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн, үзэгдсэн болон малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн гэж БОУАӨЯ-аас мэдээллээ.

Үүнээс Завхан аймгийн есөн суманд 46 тохиолдол бүртгэгдсэн бол Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан гурван тохиолдолд холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, баавгайг аюулгүй болгосон.

Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн мэдээллийн дагуу эрэн хайх, самналтын ажиллагаа явуулжээ. Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл батлагдаагүй аж.

Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газруудад зургаан дуудлага бүртгэгдэж, байгаль хамгаалагчид эргүүл, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. Холбогдох байгууллагууд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шуурхай ажиллаж байна.

Иргэд та бүхэн:

- Баавгайтай таарвал ойртох, зураг авах гэж оролдох, өдөөн хатгахгүй байх.
- Баавгайг хооллохгүй, араас нь дагахгүй байх.
- Баавгай үзэгдсэн тохиолдолд өөрийн аюулгүй байдлыг хангаж, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх.
- Баталгаагүй мэдээлэл түгээхгүй, албан ёсны эх сурвалжийн мэдээллийг дагах.
- Хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдолд болгоомжтой байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

#Баавгай, #Сэрэмжлүүлэг, #хүрэн баавгай,