Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкуртын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр /2026.10.12/ Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурттай албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Өнгөрсөн хугацаанд парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, парламентын дарга, гишүүдийн харилцан айлчлалын давтамж хадгалагдсаар ирснийг тэмдэглэв.

Хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэгийг тэрбээр онцлоод, Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газрын зүгээс Монгол, Турк хоёр улсын парламентын Тамгын газар хооронд байгуулсан 2009 оны Хамтын ажиллагааны протоколыг шинэчлэх санал гаргасанд талархал илэрхийллээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт, хоёр орны олон зуун жилийн түүхэн уламжлалтай найрсаг харилцааг онцолж, Турк Улсын гадаад бодлогод Монгол Улстай явуулж буй гуравдагч хөршийн бодлого чухал байр суурьтайг дурдлаа. Энэхүү найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэгийг тэрбээр тодотгосон.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын талаар танилцуулсан. Улсын Их Хурал түүхэндээ анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй болж, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээрээ Монгол Улс Ази тивд тэргүүлэгч орнуудын нэг болж байгааг тэрбээр тэмдэглээд, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн бөгөөд Олон улсын парламентын холбооны Эмэгтэй парламентчдын товчооны Дэд дарга Фатма Өнжү тэргүүтэй төлөөлөгчид оролцож буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газар парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох шинэчлэлийг 2019 оноос хойш тууштай хэрэгжүүлж байгааг дуулгаад, энэ хүрээнд Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газрын сайн туршлагаас суралцах сонирхолтой байна хэмээсэн. Мөн хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, парламентын судалгаа, хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт, парламентын хяналт, иргэдийн оролцоо, нээлттэй болон цахим парламентын чиглэлээр туршлага солилцохын чухлыг уулзалтын үеэр онцолсон юм.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт, Парламент хоорондын харилцаанд Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа, харилцан туршлага, мэдээлэл солилцох явдал нэн чухал хэмээгээд, цаашид хүний нөөц, цахимжуулалт гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,