ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Чуулганы хуралдаан, Байнгын хороо:

Улсын Их Хурлын гишүүний хувьд 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл Төсвийн байнгын хорооны гишүүнээр,

2025 оны 07 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сар хүртэл Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр,

2026 оны 04 дүгээр сараас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.

Гадаад томилолт, айлчлал, бусад арга хэмжээний улмаас чөлөөтэй байснаас бусад үед бүх хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлж, үг хэлж, санал гаргасан.

УИХ-аар батлуулсан томоохон хууль, тогтоол, гэрээ, хэлэлцээр, төсөл, хөтөлбөр

Хууль, тогтоол

1.    Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль

Энэ хуульд Хархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим, хот төлөвлөлтөд тавигдах шаардлагыг тодорхойлж, Архангай, Өвөрхангай аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг хамарсан эдэлбэр газартай байхаар тогтоосон.Хотын Зөвлөл нь Засгийн газрын санал болгосон 3 төлөөлөл, Засгийн газраас томилсон хотын Захирагч, МҮХАҮТ-аас санал болгосон 3 төлөөлөл, хот байршиж байгаа аймгийн ИТХ-ын дарга нар, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон мэргэжлийн холбоодын 2 төлөөлөл, нийт 11 гишүүнтэй байхаар тусгасан.

140.jpg

2.    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол

Тавантолгойн бүлэг ордын ашиглаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулж, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл, хөтөлбөрүүд болон иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ.Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, бүтээгдэхүүн арилжаалах зэрэг бүхий л үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод нээлттэй, үр ашигтай зохион байгуулахаар заасан. Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлж, үр ашгийг хөндлөнгийн олон улсын аудитын байгууллагаар хянуулж, тайлагнах зарчмыг тогтоохоор болов.

113.jpg

3.    Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Бодлогын 8 чиглэлийн хүрээнд үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүнд хүрэхээр төлөвлөсөн.Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барина.Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарт нийт 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 108 сургууль, 95 цэцэрлэг, Зүрх судасны үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв-II, Халдварт өвчин судлалын төв-II болон Байгалийн шинжлэх ухааны музей, Үндэсний урлагийн их театр, Хүүхдийн номын ордон шинээр барина.

Чойр-Мандалговь-Арвайхээр, Баянхонгор-Шаргалжуут, Баянхонгор-Цэцэрлэг хотыг хатуу хучилттай авто замаар холбоно.

141.jpg

4.    Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрөөс 225.0 сая ам.долларыг аймгуудын, түүний дотор Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх зорилгод ашиглана.

5.    “Дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолууд

УИХ-ын 2025 оны 68, 69, 70, 71 дүгээр тогтоол 2025 оны 07 дугаар 04-ний өдөр батлагдсан. Энэхүү тогтоолоор Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоосон.Ингэснээр Монгол Улс НҮБ-ын гишүүн дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоосон дэлхийн цөөн улсуудын нэг болов.

03.png

6.    Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  УИХ баталсан. 

·         Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал нэмэгдэж, нүүрсний борлуулалтын жилийн орлого өснө.

·         Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомт төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Товчхон

·         Монгол, Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосноор гэрээг 20 жилээр байгууллаа.

·         “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлав.

·         Евразийн эдийн засгийн холбоотой хийсэн худалдааны түр хэлэлцээрийг баталсан. Хэлэлцээрийг тус холбооны гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталснаар энэ оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Гадаад харилцаа гүнзгийрэн хөгжиж байна

Дэлхий ертөнц хурдтай хувьсан өөрчлөгдөж, олон улсын харилцаанд ээдрээтэй, тодорхойгүй байдал бий болж, дайн дажин, зөрчил мөргөлдөөн, талцал хуваагдал гүнзгийрч буй өнөөгийн нөхцөлд Монгол Улсын гадаад бодлогын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд:

·ОХУ, БНХАУ-тай тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна.

·"Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээг тэлж,  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

·Бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй бодлого, үйл ажиллагаа явуулж байна.

·Эдийн засаг, нийгмийн хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна.

·Соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжихэд анхаарч ажиллаж байна.

142.jpg

АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ

Монгол Улсын гадаад харилцааны цар хүрээ өргөжин тэлж, дэлхийн улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрч, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж байна. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд сүүлийн 3 жилд эрс идэвхжлээ.

Дээд, өндөр түвшний айлчлалууд  

image.png

АЙЛЧЛАЛ БА ҮР ДҮН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн 2024-2026 оны хооронд хэрэгжүүлсэн гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнээс  2024 онд АНУ-д, 2025 онд Японд, 2026 онд Францад хийсэн айлчлалуудыг онцолж болно. Түүнчлэн Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Давид Камерон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар нарын Монгол Улсад хийсэн айлчлал чухал ач холбогдолтой болсон.Б.Батцэцэг АНУ-д хийсэн айлчлалаараа анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээг зохион байгуулж, Францын Парис хотноо зохион байгуулагдсан Олон улсын цөмийн энергийн дээд хэмжээний уулзалтад улсаа төлөөлөн оролцож, Францын хөгжлийн агентлаг (AFD)-ийн Монгол Улс дахь үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэлэлцээрийг байгуулах асуудлыг хөндсөн бол Японд хийсэн айлчлалын хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 545 сая иений үнийн дүн бүхий Ноот бичгүүдэд гарын үсэг зурав.

Дэвид Камероныг Монголд айлчлах үеэр “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д гарын үсэг зурсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалын үеэр Монгол болон АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглалд гарын үсэг зурж, АНУ-Монголын хооронд шууд нислэг хийх, Монгол Улсад хүүхэд хамгааллын чиглэлээр 1.0 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсон.Ван И-гийн айлчлалаар хоёр орны худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, хил хоорондын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдааны салбарт хамтран ажиллахаар  тохиролцсон. Мөн Сайд М.Тошимицүгийн айлчлалаар Японы хөнгөлөлттэй зээлээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хоёр улс хамтран тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг ашиглах, хоёр улсын хооронд тогтмол нислэг үйлдэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон.

Сайд С.Жайшанкарын айлчлалаар МИАТ компани Энэтхэгийн Дели рүү шууд нислэг хийх, Энэтхэгийн сургалтын тэтгэлэг, хөтөлбөрт монголчуудын хамрагдах хүрээг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэл заах, англи хэлний багш нарыг бэлтгэх төсөл эхлүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн Энэтхэгийн фермерүүдийн малын бэлчээр, эрүүл мэндийг ухаалаг технологиор хянаж буй туршлагаас судалж, хамтран ажиллахаар болсон байна.

111.png119.png

Дэлхий Монголд

Монгол руу хандсан харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна. Энэ зорилгоор олон улсын болон бүс нутгийн хэмжээний цөөнгүй арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулагдлаа. Тухайлбал:

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын, 2023 онд Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн форум, 2025 онд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 2026 онд Дэлхийн эмэгтэй парламентчдын арга хэмжээг эх орондоо зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна. Монгол Улс 2025-2027 онд Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Зүүн Азийн бүсийг даргалж байгаа. Энэ хүрээнд ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтыг 2025 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Бүс нутгийн улс орнуудын итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, нээлттэй, хүртээмжтэй яриа хэлэлцээг урагшлуулах чухал индэр болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X, XI бага хурал нийслэл хотноо болов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа Дэлхийн монголчуудын наадмыг Брюссель хотноо 2025 оны 06 дугаар сард зохион байгуулж гадаад, дотоодын 15.000 орчим иргэд оролцов.

120.jpg

 Монгол дэлхийд

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн орны хувьд дэлхий дахин, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй байр суурьтай оролцож, санал санаачилгууд дэвшүүлэн, зарим томоохон арга хэмжээ, байгууллагыг удирдах түвшинд ажиллаж байна. Тухайлбал,

1. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг баталж, жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

2. Парис хотноо болсон Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо.

3. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолыг шинэчлэн баталжээ.

4. Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Даян дэлхийн малчдын чуулган” 2026 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо болж, дэлхийн 100 гаруй орны төлөөлөл оролцов.

5. Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганыг даргалав.

108.jpg

COP17-гийн ерөнхийлөгч

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17) Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж, тус Бага хурлын Ерөнхийлөгчөөр ажиллав.

Бага хурлын үеэр Талууд цөлжилт, газрын доройтол, өсөн нэмэгдэж буй гангийн сорилтыг даван туулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн.

COP17-гийн хэлэлцээний үр дүнд Талууд олон асуудлаарх байр сууриа ойртуулж, Конвенцын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тогтоол, шийдвэрүүдийг баталсан.

COP17-гийн Ерөнхийлөгчийн хувьд Бага хурлын үеэр Талуудын ялгаатай байр суурийг ойртуулах, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хэлэлцээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй явуулах, бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрүүдийг батлуулах чиглэлд идэвхтэй ажиллаж, чухал үр дүнд хүрснийг сайшаан тэмдэглэсэн байна.

Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд COP17-г даргална.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,