Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.14) хуралдаан 11.58 цагт Улсын Их Хурлын 15 гишүүн хүрэлцэн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргалж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хуралдааны ирцийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Засгийн газраас 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хийлээ.

Засгийн газраас манай улсын иргэд хамгийн олноор зорчиж, амьдардаг Бүгд Найрамдах Солонгос Улстай иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлын хүрээнд “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцоод байгаа аж.
Өнөөдрийн байдлаар манай улсын 60 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд хоёр орны хооронд харилцан зорчсон иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн үзүүлэлттэй байгааг Г.Тэмүүлэн сайд дурдав.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт нэг жил хүртэлх хугацаанд өөрийн олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх аж. Түүнчлэн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө талын жолоодох эрхийн үнэмлэхээр шууд солиулах эрх зүйн зохицуулалт бүрдэх юм байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын гишүүн бус орноос олгогдсон жолоочийн үнэмлэхээр Монгол Улсад механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан бөгөөд БНСУ нь энэхүү конвенцод нэгдээгүй байна.

Иймд энэхүү хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжоос өөр журам тогтоож байгаа заавал соёрхон батлах гэрээнд хамаарч байгаа тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.3-т заасны дагуу холбогдох шийдвэрийн төслийг боловсруулсан гэв.
Хэлэлцээрийн төслийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ц.Мөнхбат, Д.Бум-Очир, Г.Очирбат нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.
Хоёр улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх дэх тээврийн хэрэгслийн ангилалыг дүйцүүлсэн зохицуулалтын талаарх асуултад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Ангилал тус бүрээр нь нарийвчлан хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн" хэмээн хариулсан. БНСУ-ын Засгийн газраас олгодог олон улсын жолоодох эрхийн үнэмлэх дэх тээврийн хэрэгслийн ангилал 5 байдаг бол Монгол Улсын Засгийн газраас олгодог олон улсын жолоодох эрхийн үнэмлэх дэх тээврийн хэрэгслийн ангилал 11 байдаг байна.

БНСУ-ын 1 болон 2 дугаар ангиллын энгийн жолоодох эрхийн үнэмлэх эзэмшигчид Монгол Улсын В, С1, D1 ангиллын жолоодох эрхийн үнэмлэх авах боломжтой байхаар тохирсон. Үүнд В ангилал нь жолоочоос гадна 8 хүртэлх хүний суудалтай, 3.5 тонноос ихгүй жинтэй автомашин болон 750 кг-аас ихгүй чиргүүлтэй автомашин, С1 ангилал нь 7.5 тонноос ихгүй жинтэй ачааны автомашин болон 750 кг-аас ихгүй чиргүүлтэй автомашин, D1 ангилал нь жолоочоос гадна 16 хүртэлх хүний суудалтай тээврийн хэрэгсэл болон 750 кг-аас ихгүй чиргүүлтэй автомашиныг хамаарах аж.
Харин Монгол Улсын В, С1, С, D1, D, ВЕ, С1Е, СЕ, D1Е, DE ангиллын жолоодох эрхийн үнэмлэх эзэмшигчид БНСУ-ын 2 дугаар ангиллын энгийн жолоодох эрхийн үнэмлэх авах боломжтой байхаар тохирчээ. Энэхүү үнэмлэхээр суудлын автомашин, 10 хүртэлх хүний суудалтай автобус, 4 тонноос ихгүй даацтай ачааны автомашин, 3.5 тонноос ихгүй жинтэй тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл (түргэн тусламжийн автомашинаас бусад) болон моторт унадаг дугуй жолоодох эрх үүсэх юм байна.

Жолоодох эрх цуцлах тэргүүтэй асуудал үүссэн тохиолдолд мэдээллийг хэрхэн солилцох талаар лавлахад “Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой мэдээллийг харилцан солилцоно. Жолоодох эрх нь хязгаарлагдсан иргэний мэдээллийг шуурхай солилцож, үнэмлэхийг сольсон тохиолдолд холбогдох үнэмлэхийг хүчингүй болгох зохицуулалтыг мөн тусгасан” хэмээх хариултыг ажлын хэсгээс өгсөн.

Хоёр улсын иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ шууд нөгөө улсдаа ашиглах боломжтой эсэхийг тодруулахад, хэлэлцээр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хоёр улсын нутаг дэвсгэрт богино хугацаагаар зорчиж байгаа Монгол Улс болон БНСУ-ын иргэд өөрийн улсын, хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхээрээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх үүснэ. Түүнчлэн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө талын жолоодох эрхийн үнэмлэхээр шууд солиулах боломжтой болж байгаа гэдгийг Г.Тэмүүлэн сайд тайлбарласан.
Монгол Улсын иргэд хүчин төгөлдөр жолооны үнэмлэхээ өөр ямар улс орнуудад ашиглах боломжтой байдгийг асуусан гишүүний асуултад ажлын хэсгээс дараах хариултыг өгсөн юм. Монгол Улс Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нэгдэн орсон бөгөөд уг конвенцод нэгдсэн 90 орчим улсад Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх хүчин төгөлдөр ашиглагдах боломжтой аж. Монгол Улсын иргэд тус конвенцын гишүүн орнуудад нэг хүртэлх жилийн хугацаанд жолоодох эрхийн үнэмлэхээ ашиглан замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Иргэд хэрхэн олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авах талаар гишүүд лавлаж байв. Монгол Улс жилдээ 5000 орчим олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгодог бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор энэ ачаалал зохих хувиар нэмэгдэнэ гэдэг тооцоолол бий гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. БНСУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэн олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авах бол E-Mongolia.mn системээр хүсэлт илгээж, түүнийг нь ажлын 3 хоног шийдвэрлэн, үнэмлэхийг олгох юм байна. E-Mongolia.mn систем рүү нэвтрэх боломжгүй иргэн тухайн улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандан, Монгол Улсад байгаа нэг иргэн дээр итгэмжлэх хийж өгч, тухайн иргэн Цагдаагийн ерөнхий газрын холбогдох нэгжид холбогдох материалыг бүрдүүлж ирснээр үнэмлэхийг олгох боломжтой гэдэг хариултыг өгсөн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр Гадаад хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам цаашдаа Монгол Улсын иргэд олноор сурч, ажиллаж, амьдардаг бусад улс орнуудтай энэ төрлийн хэлэлцээрийг байгуулахад анхаарал хандуулж, судалгаа хийж, ажил хэрэг болгох санал хэлсэн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Иймд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Дараа нь Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав.
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол нь 1923 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс 1991 онд гишүүнээр элссэн байдаг байна. Одоогоор 190 улс тус байгууллагын гишүүн бөгөөд түүний Ерөнхий ассамблейн 2025 оны 93 дугаар чуулганаар “Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр”-ийг баталсан аж.

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь Интерполын Үндсэн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн баталгааг бүрдүүлэх, гишүүн улсуудын төлөөлөгчид албан үүргээ бие даан, хараат бусаар саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангахад оршиж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав. Түүнчлэн хэлэлцээрт тус байгууллагын байр, архив, мэдээллийн сүлжээ болон албан захидал харилцааны халдашгүй байдлыг хангах, шүүхийн болон хуульд заасан албадлагын арга хэмжээ, бүх төрлийн шууд татвар, хураамжаас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна. Мөн албан үүргээр зорчиж буй төлөөлөгч, алба хаагчдыг баривчлах, саатуулах, ачаа тээшийг нь нэгжихгүй байх хувийн халдашгүй байдлыг хангахын зэрэгцээ, тэдний албан үүрэгтэйгээ холбоотой хэлсэн үг, үйлдсэн үйлдэлд нь дархан эрх олгож, визийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Хэлэлцээрийн 20 дугаар зүйлийн 1-т “Хэлэлцээр нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай тав дахь батламж бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд одоогоор энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байгаа юм байна.

Энэхүү хэлэлцээр нь заавал соёрхон батлах хэлэлцээрт хамаарч байгаа тул Олон улсын гэрээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Заавал соёрхон батлах олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөж гаргана” гэж заасны дагуу шийдвэрийн төслийг боловсруулжээ.
Г.Тэмүүлэн сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Д.Бум-Очир нар асуулт асууж, үг хэлэв. Энэхүү хэлэлцээрт нэгдэх асуудлыг тодорхой хугацаагаар хүлээх шаардлагатай гэдэг байр суурийг гишүүд илэрхийлээд, хэлэлцээрийн орчуулгад анхаарал хандуулах шаардлагын талаар тодорхой саналуудыг хэлсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгохыг зөвшөөрөх эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны энэ талаарх тэмдэглэл, санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

#live, #парламент, #улсын их хурал, #АБГББХ,