Шадар сайд Н.Номтойбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн талаар болон баавгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Н.Номтойбаяр “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг унтраахад маш их зардал гарч байна. Маш олон хүн нэмэлт цагаар ажиллаж байгаа. Хэрэв ан амьтан шатаж үрэгдсэн бол тусдаа үнэлгээтэй. Би Дорнод аймгийг найман жил төлөөлж, УИХ-д сонгогдож байсан. Дархан цаазат газарт учраас хэдий УИХ-ын гишүүн ч гэлээ холбогдох байгууллагад нь мэдэгддэг байсан. “Мобиком групп Нөмрөгийн застав руу шилэн кабель тавина гэж би сонсоогүй. Нөмрөгийн заставт шилэн кабель тавих шаардлага байхгүй. Тухайн үед би хувиасаа мөнгө гаргаж интернеттэй болгож байсан. Угаасаа эдийн засгийн хувьд боломжгүй. Хууль зүйн хувьд мэргэжлийн хүмүүс нь дүгнэлтээ гаргахаар нөхөн төлбөрийн асуудал ярина. Буруутай этгээд нь тогтоогдвол нөхөн олговор төлнө. Түймэр унтраах үйл ажиллагааны зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа” гэв.

#live, #Шадар сайд Н.Номтойбаяр,