Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн явц, хамрагдалтын талаар Боловсрол болон Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. 

Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Үзлэгт 3, 6, 11, 15 настай нийт 270 орчим мянган хүүхэд хамрагдах юм.

Боловсрол, Эрүүл мэндийн салбарын хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээний явцын мэдээллээр эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд 121,744 суралцагч үзлэгт хамрагдсанаас 54,212 нь үзлэгээ бүрэн дуусгажээ. Энэ нь нийт хамрагдах ёстой суралцагчдын 20 орчим хувь юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хамт ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, үзлэгийн явц, хүүхдийн хамрагдалттай танилцаж, мэдээлэл өглөө.

2026 оны аравдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40.4 хувьд хүрч, нийт 291,998 хүүхдээс 118,090 нь үзлэгт хамрагдсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар танилцуулав.

Насны бүлгээр авч үзвэл 3 настай хүүхдийн хамрагдалт 46, 6 настай хүүхдийнх 45, 11 настай хүүхдийнх 40, 15 настай хүүхдийнх 30 хувьтай байна. Харин аймгуудаас Сэлэнгэ аймаг сурагчдынхаа 42 хувийг хамруулсан бол Сүхбаатар аймгийн хамрагдалт 2.5 хувьтай байгаа аж.

Үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна насны онцлогт тохируулан хөгжлийн болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл, зүрхний эмгэг, нурууны муруйлт, хавтгай тавхай, сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийг шалгаж байна.

Үзлэгийн явцын мэдээллээс харахад суралцагчдын дунд шүд, нүдний өвчлөл түгээмэл байгаа бөгөөд жингийн илүүдэл, бэлгийн бойжилтод мөн анхаарал хандуулах шаардлагатай байна.

Эхний шатны үзлэгээр хүүхдийн эрүүл мэндийг хэвийн, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэсэн дөрвөн түвшинд үнэлж байгаа юм. Дунд болон өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн хүүхдүүдийг давтан үзлэгт хамруулж, дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох аж.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус, сурч, хөгжиж буй цэцэрлэг, сургуулийн орчинд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх нь урьдчилан сэргийлэх ажлын чухал ач холбогдолтойг онцолсон байна. Түүнчлэн эрт илрүүлгийн үр дүн нь зөвхөн үзлэгт хамрагдсан хүүхдийн тоогоор хэмжигдэхгүй бөгөөд эрсдэл илэрсэн хүүхэд бүрийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож, цаашдын хяналтад хамруулах нь чухал гэв.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #эмя, #Эрт илрүүлэг, #Боловсролын яам,