Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо.

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртэж, алтан таван хошуу, Сүхбаатарын хошой одонгоор шагнагдлаа.

Ойд зориулсан цэргийн ёслол-хүндэтгэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, баярын мэнд дэвшүүлэв.

Тэрбээр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлсэн монгол цэргийн бахдам түүхийн салшгүй хэсэг гэдгийг онцоллоо.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой, #парад,