Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр (2026.10.20) “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Хишигт эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр өндөр насны тэтгэвэртээ гарсан ч эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа залуу үедээ уламжлуулан үлдээж, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм. Гэвч ахмад настнуудад тохирсон ажлын байр хомс, насны ялгаварлан гадуурхалт, нийгмээс тусгаарлагдах зэрэг асуудал тулгарч байгааг дурдав.

photo_2026-10-20_13-03-03 (2).jpg

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 онд ахмад настнуудын хүний эрхийн асуудлаар хийсэн судалгаанд хамрагдсан 600 иргэний 52 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхлэх хүсэл, нөөц бололцоотой гэдгээ илэрхийлсэн байна. Ахмад настны тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тусгасан хэдий ч хэрэгжилтийг эрчимжүүлэх, ахмад настнуудын оролцоог бодитоор дэмжих шаардлагатай байгааг ч мөн онцлов.

photo_2026-10-20_13-02-57.jpg

Иймд ахмад настны нийгмийн хамгааллыг зөвхөн тэтгэвэр, халамжаар хязгаарлахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ болон асаргааны даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг бодлогын арга хэмжээ дутагдаж байгааг хэлсэн юм. Мөн батлагдсан хууль, тогтоомжууд цаасан дээр биш, амьдрал дээр хэрэгждэг, хэрэгжүүлдэг байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

photo_2026-10-20_13-03-02.jpg

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ахмад настны нийгмийн хамгааллын асуудлыг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоотой нь уялдуулан авч үзэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлээд өөрийн ажиллаж буй зарим хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр н.Хишигт гуайг эдийн засаг, банк, санхүүгийн чиглэлийн хуулийн төсөлд саналаа өгч, хамтран ажиллахыг урив.

photo_2026-10-20_13-02-57 (6).jpgphoto_2026-10-20_13-02-58.jpg

Орон сууцны асуудал уулзалтын нэг чухал сэдэв байлаа. Түрээслээд өмчлөх орон сууцны үнийн талаар болон дахин төлөвлөлтийн төслийн улмаас олон жил түрээсийн байранд амьдарч буй иргэдийн нөхцөл байдал, орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой хохирогчдын эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах асуудлыг иргэд хөндөж ярив.

photo_2026-10-20_13-03-02 (2).jpgphoto_2026-10-20_13-02-57 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу орон сууцны залилангийн хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байгуулан ажиллаж байгааг мэдээлж, иргэдийн хүсэлт, өргөдлийг холбогдох байгууллагуудад уламжлахаа илэрхийллээ.

photo_2026-10-20_13-03-03 (5).jpgphoto_2026-10-20_13-03-03.jpg

Түүнчлэн уулзалтаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн аюулгүй байдал, улс төр, нийгмийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хариулт өгсөн юм.

photo_2026-10-20_13-03-03 (3).jpgphoto_2026-10-20_13-02-57 (5).jpgphoto_2026-10-20_13-02-57 (3).jpg

Уулзалтад оролцсон иргэд парламентын гишүүнтэй уулзахын тулд цаг авах, албан бичгээр хандах авах зэрэг шат дамжлагагүйгээр шууд уулзаж, асуудал бэрхшээлээ уламжлах боломжийг бүрдүүлсэнд талархал илэрхийлээд Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбууд ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,