ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Ойн тухай хуулийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 16 гишүүний хамт Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын ойн салбар урьдчилсан тооцооллоор 800 саяас 1.4 тэрбум ам.долларын орлого оруулах боломжтой гэж үздэг. Иймд ойн салбарыг эдийн засагжуулах зайлшгүй шаардлагатай.

Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ойг экосистемийнх нь хувьд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн иргэдийн ахуйн хэрэглээг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Хуулийн төсөл нь 10 бүлэг 59 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал, ойг экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь хамгаалалтын бүс, ашиглалт, тусгай зориулалтын ой гэж ангилж, ангилал тус бүрийн дэглэм, хориглох үйл ажиллагааг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан. Мөн ойн баялгийн нөөцийг урт хугацаанд хариуцлагатай удирдахад чиглэсэн стратеги төлөвлөлтийн баримт бичиг болох улс, аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай баталж, хэрэгжүүлэх, улмаар иргэн, хуулийн этгээд эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойгоо эзэмших ашиглах, үр шимийг нь хүртэх, таримал ойг цахим системд бүртгэж, хувийн хэрэг олгох зохицуулалтыг тусгасан.

27.jpg

Түүнчлэн,

-С.Одонтуяа нарын 37 гишүүний хамт өргөн барьсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөлд цэргийн анги, байгууллагад хүний эрхийн сургалт, хяналт шинжилгээг байнга хийж, дүгнэлт гаргах чиг үүргийг Хүний эрхийн Үндэсний Комисст нэмж хариуцуулах зохицуулалтыг тусгасан.

28.jpg

-М.Энхцэцэг нарын 75 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

-Ж.Бат-Эрдэнэ нарын 11 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Ж.Бат-эрдэнэ нарын 11 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

29.jpg

-О.Амгаланбаатар нарын 40 гишүүний

-О.Номинчимэг нарын 75 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

30.jpg

-Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Хосбаяр нарын хамт /2025.06.19/ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төслийг төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулсан.

13.jpg

байнгын хороо

31.jpg

Эрхлэх асуудлын хүрээнд Байнгын хорооны 7 тогтоолыг баталж, 1 хэлэлцүүлэг, Ерөнхий хяналтын сонсгол 1, хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 4 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 3 санал, дүгнэлт, холбогдох байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт 3, эцсийн хэлэлцүүлгийн 2 танилцуулга, ажлын хэсгийн 2 танилцуулгыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллалаа.

Байнгын хорооноос дараах Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан байна. Үүнд:

Монгол Улсын хууль:

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль:

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгаа нь малчдын малын хорогдлын босго үзүүлэлтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр өндөр тогтоосноос шалтгаалан малчид даатгуулсан ч нөхөн төлбөр авч чаддаггүйтэй холбоотой. Мөн тус даатгалд нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувийг хамруулж байгаа нь төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын зорилт төдийлэн хангагдахгүй байгаагаас үүдэн дараах зохицуулалтыг хийхээр тусгасан байна.

Нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5 хувь, түүнээс нэмэх 1, хасах 1 болгон бууруулсанаар Монгол Улсын хэмжээнд 120 сум 4 хувь, 155 сум 5 хувиар тогтоож малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болсон. Түүнчлэн малчдад даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгох зохицуулалтыг тусгаснаар даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах, даатгалын хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.

 Монгол Улсын Их Хурлын тогтоол:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, Л.Соронзонболд, Г.Хосбаяр, Р.Батболд, Д.Үүрийнтуяа, У.Отгонбаяр, Ц.Идэрбат, Л.Энхнасан, М.Ганхүлэг нараас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь Улсын Их Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор буцаасан байна.

2.Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлж, нэгдсэн санал, дүгнэлт гарган нэгдсэн чуулганаар 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэн баталсан. Тус тогтоолоор тэжээлийн хөх тариа, тэжээлийн арвай, тэжээлийн овьёос, тэжээлийн эрдэнэшишийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор тус тус импортолсон бол гаалийн албан татварыг 5 хүртэл хувь, Үр тариа ба буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх, эсвэл бусад боловсруулалт хийх явцад гардаг хорголжилсон, эсвэл хорголжлоогүй хивэг, үртэс болон бусад үлдэгдлийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортолсон бол гаалийн албан татварыг 5 хүртэл хувиар бууруулахаар шийдвэрлэсэн.

Ингэснээр байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас үүдэн байгалийн хадлан, өвс, тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүссэнийг шийдвэрлэж байна. /Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар тогтоол/

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн дараах хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Үүнд:

Хэлэлцэх эсэх шатанд:

1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын 14 гишүүн, 2025.07.04/;

- Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

- Малчны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

- Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

- Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

- Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

- Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

- Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

- “Тогтоолын хавсралтад  нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл”.

Анхны хэлэлцүүлэгт:

1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн, 2025.05.16/;

2. Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн, 2025.06.19/;

-  Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

3. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн, 2025.06.19/.

-  Мал, амьтны эрүүл мэндийн  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Баяжуулсан хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Органик бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-  Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Улсын Их Хурлаас Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хүрээнд:

1.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сонссон. 

2.Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонссон.

3.Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонссон.

Хяналт, шалгалтын ажлын талаар

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр захирамжаар байгуулан Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг гишүүдэд Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Эрдэнэболд нар ажилласан.

Ажлын хэсгийн ажиллах хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 106 дугаар “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг баталж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 тогтоолын хүрээнд байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан 19 газрын хил заагийг тогтоосон байна.

Энэ тогтоол батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт хангагдан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20.8 хувьд хүрсэн байна.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг

-Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг

-Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг

-Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг

“Халзан бүрэгтэй” ордын талаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулав

2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороотой хамтран Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан.

Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумын төлөөлөл 46, Төрийн бус байгууллага 9, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл 8, иргэн хуулийн этгээдийн төлөөлөл 33, шинжээч 11, төрийн байгууллагын төлөөлөл 24 нийт 131 оролцогч оролцов.

Сонсголд оролцож санал хэлэхээр хүсэлт гарган бүртгүүлсэн Ховд аймгийн 24 иргэн, цахим хуудсаар D-parliament.mn саналаа ирүүлсэн 17 иргэн, заалнаас 19 нийт 60 иргэн үг хэлж оролцсон байна. Хэвлэл мэдээллийн 13 сайт, 8 телевиз шуурхай дамжуулсан.

Усны асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн санаачилгаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Усны нөөцийг хамгаалж, цөлжилтийг бууруулах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төрийн ордны Үндсэн хууль танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр “Усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах цөлжилтөөс хамгаалах арга хэмжээ”, “СОР-17 Цөлжилтийн конвенцийн талуудын бага хурлын зохион байгуулалт”, “Бэлчээр хамгаалалын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт мэдээллийг сонсож, цаашид байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОУАӨЯ, ХХААХҮЯ, ЭЗХЯ, Сангийн яамны 20 орчим төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үр дүнд Төсвийн төслийн 3 дахь шатны хэлэлцүүлгийн үеэр төсвийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гарган, дэмжигдлээ.

 Монголын мэс засалчдын нийгэмлэгийн 17 дугаар чуулганд оролцов

22.jpg

Монголын анагаах ухааны салбарын 100 жилийн ой болж өнгөрсөн. Мэс засалчид энэ түүхэн хугацаанд эх орныхоо эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, нэр хүндтэй алба хашиж ирсэн билээ. Өнөөдөр Монголын мэс заслын ур чадвар дэлхийн түвшинд хүрч, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг өндөр түвшний хүнд мэс заслуудыг амжилттай хийх чадамжтай болсон нь бахархалтай. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, хавдар судлалын шинэ эмнэлэг болон эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг барьж байна, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөлийг барьж ашиглалтанд оруулсан. Мөн нийслэл болон аймаг орон нутгийн клиникийн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг чухал ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.

Гэсэн хэдий ч эрүүл мэндийн даатгалын сангийн хүндрэлээс үүдэн ард иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг бүрэн дүүрэн авч чадахгүй байгаа, эм эмнэлгийн хэрэгсэл дутагдах, зарим мэс засал квотын хүрээнд хязгаарлагдаж байна. Мөн инфляцын түвшин өсөж, өргөн хэрэглээний бараа, шатахуун, түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн байдал доройтож, цалин хангалтгүй хэвээр байгаа нь анхаарал татаж буй асуудал билээ. Энэ бүхэнд Засгийн газар, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Эрүүл мэндийн яам онцгойлон анхаарч, шийдэл гаргахын төлөө ажиллаж байна.

23.jpg

Эрүүл мэндийн салбарт үнэнч зүтгэн, эх орныхоо ард иргэдийн амь насыг авран хамгаалж буй бүх мэс засалч эмч нартаа эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөе.

Байгаль орчны салбарын эрхзүйн шинэчлэлээр санал солилцов

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үйл ажиллагаатай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд танилцаж, салбарын эрхзүйн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо. (2025.05.05)

12.jpg

Уур амьсгалын өөрчлөлтийн форумд оролцов

“Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форумд оролцож, үг хэлэв. (2024.10.02)

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор цөлжилт, хуурайшилт ихсэж, уламжлалт мал аж ахуй зонхилсон манай улсын ирээдүйд эрсдэл учруулахаар байна.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын дундаж температур 2.25 хэмээр дулаарч, нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь буюу 120,3 сая га талбай бүхий  газар нутаг цөлжилтөд нэрвэгдсэнийг судалгаагаар тогтоосныг тодотголоо.

Бэлчээрийн Үндэсний Форум VII-г Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо санаачилж Монгол Улсын Их Хурал, ХХААХҮЯ, БОУАӨЯ,  МУИС, ХААИС, Газар зохион байгуулалт геодези зурагзүйн газар, Олон улсын газрын эвсэл хамтран зохион байгуулсан.

4.jpg

3.jpg2.jpg

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен хүнсний аюулгүй байдлын асуудлаар уулзалт зохион байгууллаа.

1.jpg

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол-Казахстан: Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж, харилцааны шинэ хуудас нээсэн төрийн айлчлал.

25.jpg

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс дэх манай улсын анхны Стратегийн түнш Казахстанд 20 жилийн дараа айлчиллаа. Энэ үеэр худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурав. Айлчлалын тоймоос дурдвал,

-“Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана.

-Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

- Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.

-Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.

-Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.

-Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо.

-Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна.

-Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоож, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийнэ.

-Манай улсад болдог “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна.

-Хоёр улсын 200 гаруй аж ахуйн нэгж бизнес форум зохион урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах сууриа тавьж, гэрээ хэлцэл хийлээ.

-Төрийн тэргүүн нарын ивээл дор Үндэсний урлагийн их театрын хамт олон Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа. Мөн “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг өндөр түвшинд оролцохыг урилаа.

-“Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Ерөнхийлөгч К.Токаевын санал, санаачилгыг Монгол Улс дэмжинэ.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

-Ерөнхийлөгчийн санаачилсан жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг Казахстан Улс дэмжлээ.

-Ерөнхийлөгч Астана хотноо болсон Бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр улсынхаа байр суурийг илэрхийллээ.

-Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.

-Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ.

-НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана.

-Төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд Тев Азийн бүх оронд төрийн айлчлал хийж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан анхны Ерөнхийлөгч боллоо.

26.jpg

Бүгд Найрамдах Киргиз Улсын-ын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. (2025.02.15)

24.jpg

Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлав

Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон болох Казахстан Улстай улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, нийгэм, соёл болон бусад салбарын харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

20.jpg

Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол, БНКУ хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бататгах, харилцааны эрх зүйн үндсийг баяжуулж, улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь парламент хоорондын эрх зүйн үндсээ бэхжүүлж, бүлгүүдийн олон талт харилцааг эрчимжүүлэхэд чухал юм.

21.jpg

Бүгд Найрамдах Тажикистан Улсад айлчлав

Тус улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа төрийн айлчлал хийлээ.

18.jpg

·            Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Э.Рахмон нар найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэл гаргалаа.

·            Ерөнхийлөгч Э.Рахмон ирэх онд манай улсад төрийн айлчлал хийхээр боллоо.

·            Засгийн газар хоорондын комиссыг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

·            Хоёр орны 150 гаруй бизнес эрхлэгч харилцан ашигтай хамтран ажиллах эхлэлээ тавилаа.

·            Төрийн цахим үйлчилгээг улам боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаар болов.

·            Автозамын болон агаарын тээврийн шинэ чиглэл нээх чиглэлээр хамтран ажиллана.

·            Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэмтэн судлаачдаа солилцоно.

·            Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулах чиглэлээр идэвхтэй хамтарна.

·            “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг Тажикистаны “Хоёр тэрбум суулгац”, “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлнэ.

·            "Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Тажикийн ноос, ноолуур, хөвөн, хөвөн даавуу үйлдвэрлэлийн салбартай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

·            Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах болонгамшгаас хамгаалах дадлага, сургуулилт хийх зэргээр хамтарна.

·            Спортын салбар, залуучууд хоорондын харилцаа холбоог тууштай дэмжинэ.

·            Ерөнхийлөгч нарын ивээл дор анх удаа бизнес форум зохион, морин хуурын болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилууллаа.

19.jpg

Анхны төрийн айлчлал Монгол Тажикистаны харилцааг шинэ түвшинд гаргах, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли-гийн доод танхим – Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхав.

16.jpg17.jpg

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоов

15.jpg

Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга  Э.Ж.Байсаловтой албан уулзалт хийв

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын V хуралдааны хүрээнд Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга Э.Ж. Байсаловтой албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй ажлуудын явц, үр дүнг дүгнэн хэлэлцэж, өмнөх хуралдааны үеэр гарсан шийдвэр, санал, тохиролцооны хэрэгжилтийг гүнзгий авч үзлээ. Түүнчлэн V хуралдааны бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй, бодитой болгох чиглэлээр санал солилцов. Талууд худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ирэх жилүүдэд илүү өргөн хүрээнд, үр дүнтэй түншлэл хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Хоёр талын стратегийн харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө харилцан итгэлцэл, бодит үр дүнд суурилсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзлээ дахин нотоллоо.

Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, иргэдийн амьдралд шууд хүрэх бодит үр дүн авчрахыг зорин ажиллаж буйгаа илэрхийллээ.

14.jpg

Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс хуралдав

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болов.

Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайдын орлогч, Узбекистаны хэсгийн дарга Ж.Ходжаев нар ахалж, БОХХААБХорооны дарга Б.Бейсен, ЭЗБХорооны дарга Р.Сэддорж болон хоёр улсын холбогдох яам, байгууллагын төлөөлөл оролцов.

10.jpg

Монгол, Узбекистаны нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж, хуралдааны дүнгээр Протоколд гарын үсэг зурлаа.

Талууд 2024 онд хоёр улсын харилцааг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах олон түүхэн үйл явдлууд, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн анхны төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, Монгол Улс Ташкент хотноо Элчин сайдын яамаа нээснийг онцлов.

11.jpg

Монгол, Узбекистаны төрийн тэргүүн нарын ярьж тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг хоёр тал сайшаан тэмдэглэлээ. Тухайлбал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт бодит хамтын ажиллагааг өрнүүлж, Монгол Улсаас 100 мянган толгой мал Узбекистан Улсад нийлүүлэх ажил амжилттай эхэлснээр цаашид мал аж ахуйн хамтарсан кластер байгуулах төслийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.

(2025.02.15)

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзав

Уулзалтаар хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд ХАА, Мал аж ахуй, Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Баян-Өлгий аймагт хэрэгжиж эхлэх 2000 айлын орон сууцны төсөл болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нэгдсэн эмнэлгийн барилгыг цогцоор нь шийдвэрлэх төсөл дээр хамтран ажиллах тал дээр санал солилцов.(2024.12.05)

Малчдын хоршооллыг олон улсын түвшинд хүргэнэ

Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Олон улсын хоршооллын холбооны чуулган” энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод болж, дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй хүмүүс чууллаа. Соёл уламжлалын давтагдашгүй өв, нүүдэлч малчдын арга ухаан, үндэсний гар урчуудын бүтээгдэхүүнүүд, хөдөө аж ахуйн хоршоодын үйл ажиллагаа дэлхийн зах зээлд гарах боломжийн талаар ярилцлаа.

НҮБ-ээс 2025 оныг “Олон Улсын Хоршооллын Жил” болгон зарласан. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манай улс 2024 оны дөрөвдүгээр сараас орон даяар эхлүүлснээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж, 58 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн байна.

8.jpg

COP 29 бага хуралд оролцов

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болов.Энэхүү хурлаар хөгжиж буй орнуудад тулгарч буй байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах, байгальд ээлтэй цэвэр технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн санхүү, технологи, чадавхийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа нь манай улсад өндөр ач холбогдолтой юм. Уулзалтаар байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн байгальд түшиглэсэн шийдлийг хэрэгжүүлж, хамгийн гол нь үйл ажиллагааг зөвхөн байгаль орчин талаас нь бус, хүн, нийгэм, эдийн засаг талаас нь харж урт хугацааны үр дүнг гаргах чиглэлд хамтран ажиллах саналыг хэлэлцлээ.

7.jpg

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрүүл хөрсөнд ургасан эх орны хүнсний ногоогоор иргэдээ хангах зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн тариаланг нэн тэргүүнд дэмжих шаардлагатай байна.

Уулзалтаар энэ талаар онцолж, хүлэмжийг олноор байгуулах, мэргэжилтнүүдийг сургах талаар холбогдох яамны албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар товч мэдээлсэн. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн оношилгооны төвүүд байгуулах асуудлыг хөндөж, ингэснээр нийслэлд ирж эмчлүүлэх хөдөлгөөн багасч эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүр хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Гагцхүү бүсийн оношилгооны төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудал тулгарч байгааг тэрбээр тодотгоод, ялангуяа алслагдсан баруун бүс нутагт эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх нэн шаардлагатай байгааг онцолсон. Байнгын хорооны дарга дээрх хоёр асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүслээ.(2024.11.05)

6.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,