Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр Төв аймгийн Борнуур, Жаргалант суманд ажиллав.

Байнгын хорооны дарга эхлээд Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга, удирдлагуудтай уулзаж, намрын ургац хураалтын явц байдал хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм. Тэрбээр Улсын Их Хурлаар хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр батлагдсан хууль тогтоол болон өнгөрсөн сард Байнгын хорооноос зохион байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын талаар товч мэдээлэл өгсөн. Мөн сүүлийн 18 жилийн хугацаанд тус салбарт төрөөс олгосон урамшуулал, дэмжлэгийн үр дүнг үнэлэх тооцох, жижиг, дунд тариалан эрхлэгчдэд төрийн дэмжлэг бодитой хүрч чадсан эсэх гээд салбарын хууль тогтоол, хэрэгжилтийг том зургаар нь харахыг зорьж буйг дурдав.

Уулзалтын үеэр Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Б.Чингис, тус сум 8000 га талбайтай бөгөөд энэ жил 2500 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан гэв. Борнуурчууд нийслэл Улаанбаатар хотын хүн амын хүнсний ногооны 20, төмсний 10 хувийг ханган нийлүүлдэг гэдгийг онцлохын зэрэгцээ Улсын Их Хурлын Байнгын хорооноос тус суманд гүйцэтгэхээр төлөвлөсөн 26 тэрбум төгрөгийн зураг төсөвтэй усжуулалтын системийг барих ажилд анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Харин тус сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Алтанонц, бид хаврын тариалалтын төлөвлөлтөө хийхдээ тариалах ногоог төрөл тус бүрээр, га, талбай, арчилгаа, ургац хураалт, тариаланчдынхаа бүх судалгаа, мэдээллийг гаргаж салбарын яаманд хүргүүлдэг. Энэ бүх мэдээллийг Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн санд оруулдаг. Гэвч тариаланчид маань арилжааны банкуудаас төрийн хөнгөлөлттэй зээл авахаар очихоор санхүүжилт дууссан гээд 300 гаруй тариаланчдаас жилдээ хамгийн ихдээ гурван хүн л 50 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, ногоочид төрийн хөнгөлөлтэй зээлд тэр бүр хамрагдаж чадахгүй байгааг онцолсон. Тэрбээр цаашид төрийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг сайжруулж, бодит эзэнд нь хүргэхийн тулд Тариалангийн нэгдсэн системд https://plant.mofa.gov.mn/ мэдээлэл нь байгаа тариаланч, ногоочдод хөнгөлөлттэй зээл олгох нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.

Дараа нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай тус сумын Соёлын төв ордонд Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзав. Байнгын хорооны дарга энэ үеэр, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг батлах, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх гээд ачаалалтай ажиллаж байгаа тул ургац хураалт, тариалалтын нөхцөл байдалтай танилцахаар орон нутгаар хангалттай явж чадаагүйг тодотгов.

Мөн Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоолын хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн орчныг сайжруулах, цаашид тус салбарт төрөөс баримтлах бодлогыг хэрхэн зөв явуулж, тариаланч, ногоочдоо бодитоор дэмжиж, эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах асуудалд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос онцгой анхаарч ажиллана гэлээ. Ялангуяа энэ хүрээнд зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын эхний өдрийн үр дүнгээс харахад төрөөс тус салбарт олгож буй дэмжлэг, урамшуулал, татаас нь шударга бус, хүртээмж нь сул үзүүлэлт гарсан. Сонсголын дараа олон хүн утсаар, цахимаар холбогдож, бүр бичгээр санал хүргүүлсэн тул газар дээр нь очиж ажиллаж, тулгамдаж буй асуудлууд, түүний гарц гаргалгааны талаар ажил хэрэгч саналуудыг сонсох нь чухал гэж үзсэнээ онцлон тэмдэглэв.

Уулзалтад 30 гаруй тариаланч оролцож, салбарын тулгамдсан асуудлын талаар хөндөж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тариаланчид Байнгын хорооны дарга М.Мандхайд Улсын Их Хурлын чуулган эхэлж ажлын ачаалал ихтэй байгаа ч тариаланчидтай уулзахаар ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрийн бодлого тодорхойгүй, үр дүнгүй, хүртээмжгүй байгааг анхааруулсан. Ялангуяа төрөөс үзүүлж буй дэмжлэг, урамшуулалд мэдээлэлд ойрхон, танил талтай томоохон аж ахуйн нэгж, хүмүүс хамрагддаг нь шударга бус байгааг онцлов. Иймд цаашид хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, урамшууллыг банкны өндөр шалгуурт тэнцэхгүй, барьцаа хөрөнгөгүй тариаланч, ногоочдыг нэн тэргүүнд хамруулах, хүнсний тариалалтад дотоодын зах зээлийг хамгаалах, төмсний үрийн аж ахуйг хөгжүүлэх, хөрс хамгаалах асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэж байлаа.

Мөн Борнуур сумын тариаланчдын хувьд төмс, хүнсний ногооны нэгдсэн зоорьгүйгээс тариалсан ногоогоо үндсэн өртгөөс бага үнээр ченжүүдэд зарж буйг онцлоод хэрэв хоршоо, тариаланчид хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаг болбол тулгамдсан асуудлаа өөрсдөө бүрэн шийдвэрлэх боломжтой гэж байв. Түүнчлэн уг салбарын ажиллагсдын хувьд 50-иас дээш насныхан зонхилж буй тул тэдний залуу халаа, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарах, тариалангийн салбарт ажиллах хүч хомстсон энэ цаг үед орчин үеийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж, ашиглахад төрөөс анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахад Байнгын хорооноос анхаарал тавьж ажиллах зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Тухайлбал, Монгол Улсын гавьяат тариаланч Л.Болдбаатар эл салбарт 46 жил ажиллаж байгаагаа дурдаад өнөөдөр Монгол Улсын газар тариалангийн салбар ямар түвшинд хүрснийг ярих цаг болсон гэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолын зарим заалт огт хэрэгжихгүй байгаа тул хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах шаардлагатай гэв. Харин Төв аймгийн Жаргалант сумын тариаланч О.Мөрөнбаатар Төв аймгийн нутгаар 2012 оноос хойш гангийн давтамж ойртож, эзлэх хүрээ нэмэгдсээр 2015, 2017 онд бүр гамшгийн хэмжээнд хүрснээр ихээхэн хэмжээний ургац алдаж, улмаар 2019, 2020 оны цар тахлын нөлөө тус салбарт ноцтой хүндрэл учруулсан гэлээ. Мөн 2017 онд гангийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрснээр Төв аймгийн 10 гаруй сумын 300 орчим тариаланчийн бодит хохирол нь 51,6 тэрбум төгрөгт хүрсэн гээд, Засгийн газрын 138 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангавал 2000 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийн өр, авлагын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, цаашид төрийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдэд хамрагдах эрх зүйн боломж бүрдэх, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад бодит дэмжлэг болно гэж байлаа.

Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга М.Мандхай тариаланчдаас тавьсан саналыг судлан үзэж, шаардлагатай асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, Улсын Их Хурлаар сонсгол зохион байгуулах зэргээр Байнгын хорооны зүгээс анхаарал тавьж, тариаланчидтайгаа хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,