Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар өнөөдөр /2026.10.27/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уузалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир Улсын Их Хурлын гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, тусгах талаар байр сууриа илэрхийлсэн. Улмаар уг хэлэлцээрт эрүүл мэндийн салбарын цалинг 75 хувь, боловсролын салбарын цалин 76 хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг дурдаад, өнөөдрийн байдлаар 25, 26 хувийн цалингийн нэмэгдлийн зөрүү үүссэнийг, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүрэх ёстой ч ирэх оны төсөвт 792 мянган төгрөг байхаар тусгасныг анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай байна гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, салбар салбараар нь цалинг урамшууллыг нэмэгдүүлснээр үүнийг дагаад төрийн бүх албан хаагчийн цалинг тэгшитгэн нэмэх шаардлагатай болж, энэ нь эргээд төсөвт хэт ачаалал үүсгэж, урсгал зардлыг тэлж, шийдвэрлэхэд хүнд байдал үүсгээд байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн тооцоололд "Оюу толгой" ХХК-аас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлуудаа шийдвэрлэхээр Монгол Улсын 2027 оны төсөвт тусгасан байсан. Гэвч ногдол ашгийн хуваарилалтын талаар иргэд, гишүүд нийгэмд олон талт байр суурь илэрхийлснээр Засгийн газар төслөө татан авсан тул ирэх оны төсвийн төслийн санхүүжилт маш хүнд байдалтай болж, ажлын хэсэг зардал бууруулахад чиглэж ажилласныг дурдлаа.

Харин Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд батлагдах үед Монгол Улсын Их Хурлаас “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төсөл боловсруулж батлуулдаг. Энэхүү тогтоолын төсөлд Засгийн газар аль нэг салбарыг шилж сонгох бус, төрийн албан хаагчдын нэгдсэн цалингийн тухай хуулийн төслийг боловсруулах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж Ахмадын сантай холбоотой асуудалд төрийн байгууллагууд мөнгөжүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд асуудлаа шийдвэрлэх чиглэлийг тусгах саналтай байгаагаа дуулгав. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх гарц, гаргалгааг тусгахаар ажиллаж болно гээд, үүнд та бүхэн ажил хэрэгч санал оруулбал, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэлэлцээрийг хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр удаа дараа хэлж, уг асуудлаар холбогдох салбарын сайдуудтай уулзаж, санал солилцсон талаараа дурдав. Мөн ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох саналаа оруулахаар бэлтгэж байсан. Гэвч Засгийн газраас "Оюу толгой" ХХК-аас 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх асуудлыг татсан гэдгийг онцолж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан байсан гээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам нэмэгдүүлэх хугацаа болсныг онцолж байлаа.

Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,