Засгийн газрын хэвлэл мэдээлэл


469
Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан /2024.02.15-ны өдөр Төрийн ордонд/  зохион байгуулагдаж, хуралдааныг Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан удирдан чиглүүллээ.
448
Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал байна.
631
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
516
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Шинэ сэргэлт”: Ахмадын оролцоо” үндэсний чуулган өчигдөр боллоо.
759
Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно Томилолт 2023-09-29 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй 260 айлын орон сууцны хорооллын барилгын явцтай танилцлаа. Уг төслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 1,8 га талбайд Орхон аймаг болон “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 27,4 тэрбум төгрөгөөр 5 блок 260 айлын орон сууц төслийг 2021-2023 онд хэрэгжүүлж байна. Барилгыг ашиглалтад оруулах комисс 2023 оны долдугаар сард В,D блок болох 104 айлыг ашиглалтад хүлээж авчээ. С блок нь 80 хувийн гүйцэтгэлтэй, А блок нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох аж. Аймгийн ИТХ-аар батлагдсан “Орлогод нийцсэн орон сууцны журам”-ын дагуу 186 айлын орон сууцыг нэг м.кв-ыг нь 1.952.000 төгрөгөөр худалдах, 70 айлын орон сууцыг дахин төлөвлөлт болон түрээслэх нөхцөлөөр иргэдэд олгоно. Цаашдаа Эрдэнэт хотод 10 байршилд 7000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн Эрдэнэт хотын бохирын гуравдугаар коллекторын бүтээн байгуулалтын ажлын явцыг энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард Орхон аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийн дагуу хийгдэж буй ажил юм. Ариутгах татуургын 3-р коллекторын төв шугам татах ажлын 1-р үе шат зураг төсөл боловсруулалт хийгдэж, 2022 оны есдүгээр сараас ажлаа эхлүүлжээ. Одоо 50 хувьтай үргэлжилж байна. Уг өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр Эрдэнэт хотын дэд бүтэц сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөлтүүд хэрэгжих бодит боломж бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй 260 айлын орон сууцны хорооллын барилгын явцтай танилцлаа.
763
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.
584
Тэрбээр өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож, тус аймагт баригдаж байгаа 10МВт нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
550
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
453
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Цааш үзэх