“Шувуу” ажиллагаа


307
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
520
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн "Ж"-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирлаа.
557
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Ц" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
446
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
466
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан “Э” гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо.
Цааш үзэх