Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль 3 өдрийн турш үргэлжилж, аймаг, нийслэлийн 400 орчим соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид болон 40 хоол үйлдвэрлэгчид оролцон, 21 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ худалдаж, нийт 2 тэрбум 210 сая төгрөгийн борлуулалт хийлээ.