Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс баталсан товын дагуу 2026 оны II улирлын шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.