Боловсролын яамны төлөөлөгчид Казахстан Улсын Астана хотын “TANYM” олон үйлдэлт сургалтын цогцолбор болон Абай Кунанбайевын нэрэмжит 87 дугаар сургууль-гимназийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн хөгжил, суралцахуйг дэмжсэн сургалтын орчин, боловсролын байгууллагын менежментийн сайн туршлагыг судаллаа.