Боловсролын яамны төлөөлөгчид Казахстан Улсын Астана хотын “TANYM” олон үйлдэлт сургалтын цогцолбор болон Абай Кунанбайевын нэрэмжит 87 дугаар сургууль-гимназийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн хөгжил, суралцахуйг дэмжсэн сургалтын орчин, боловсролын байгууллагын менежментийн сайн туршлагыг судаллаа.

“TANYM” олон үйлдэлт сургалтын цогцолборт хүүхдийн авьяас чадвар, сонирхлыг хөгжүүлэхэд чиглэсэн инженерчлэл, роботик, сэргээгдэх эрчим хүч, 3D технологи, урлаг, спорт, хэлний боловсролын төрөлжсөн сургалт, дугуйлангийн үйл ажиллагаатай танилцав. Тус байгууллага нь хүүхэд бүрийн онцлог, сонирхолд нийцсэн нэмэлт боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэж буйгаараа онцлог байв.

Мөн Абай Кунанбайевын нэрэмжит 87 дугаар сургууль-гимназийн хэрэгжүүлж буй “Шударга иргэн” цогц боловсролын хөтөлбөр, сурагчдын төлөвшил, үнэт зүйлсийн боловсрол, STEM сургалтын үйл ажиллагаа болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдтэй танилцсан байна. Түүнчлэн сургуулийн музей, номын сан, сурагчдын чөлөөт орон зай, хөгжлийн төвүүд нь хүүхдийн оролцоог дэмжсэн, ээлтэй сургалтын орчин бүрдүүлэхэд чиглэж байгааг онцлов.

Уулзалтын үеэр талууд сурагчдын сурч хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй, хүртээмжтэй, хүүхэд төвтэй сургалтын орчныг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Тохилог сургууль” санаачилгын хүрээнд туршлага солилцож, сургуулийн орчны төлөвлөлт, сурагчдын сайн сайхан байдлыг дэмжих шийдэл, нэмэлт боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.

Талууд хүүхдийн хөгжил, суралцахуйг дэмжсэн орчин бүрдүүлэх нь боловсролын чанарыг сайжруулах чухал хүчин зүйл болохыг онцолж, цаашид сайн туршлага харилцан нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв. 

#унанбайевын нэрэмжит 87 дугаар сургууль, #Абай Кунанбайев, #Тохилог сургууль,