Боловсролын сайд Л.Энх-Амгалан МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуульд ажиллаж, тус сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр байгалийн ухааны боловсролын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бага боловсролын түвшнээс сурагчдад шинжлэх ухааны мэдлэгийг ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэх нь чухал болохыг онцолсон байна.
Энэ хүрээнд байгалийн ухааны хичээлийн чанарыг сайжруулах, сурагчид болон олон нийтэд шинжлэх ухааныг сурталчлан таниулах ажлуудыг эрчимжүүлж буйг танилцууллаа. Тухайлбал, сонирхолтой туршилтын лаборатори, гарын авлага боловсруулах, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн болон физикийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулах, сурагчдад зориулсан шинжлэх ухааны туршилт, өдөрлөгүүдийг тогтмол явуулж байна.

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль нь 1100 гаруй оюутантай бөгөөд Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Австрали, Австри, Америкийн Нэгдсэн Улс зэрэг орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа юм.
Уулзалтын үеэр сургуулийн багш, ажилтнууд байгалийн ухаан болон дидактикийн лабораториудын шинэчлэл, багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, хүний нөөцийн бодлогод илүү анхаарах шаардлагатай байгааг хэлж, санал хүсэлтээ уламжилжээ. Сайд Л.Энх-Амгалан эдгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

#МУБИС, #Боловсролын сайд Л.Энх-Амгалан,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567