Гэрэл зургийг MPA.mn

Хүний их эмч Ж.Амарсанаа Монгол Улсад үйлдвэрлэлийн транс тосны хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Транс тосны хяналтын тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулж, уг төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн тулд иргэдийн дэмжлэгийн гарын үсгийг цуглуулж эхэлснээ мэдэгдлээ.

Түүний танилцуулснаар үйлдвэрлэлийн транс тос нь зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын судалгаанууд тогтоосон байна. Иймээс дэлхийн олон орон транс тосны хэрэглээг хууль, эрх зүйн зохицуулалтаар хязгаарлаж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа аж.

Санаачилж буй хуулийн төсөлд хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжид хяналт тавих, бүтээгдэхүүний шошгололтыг сайжруулах, импорт болон хэрэглээний зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг тусгахаар төлөвлөжээ.

Ж.Амарсанаа энэ талаар “Энэ бол зөвхөн нэг эмчийн санаачилга биш. Монгол хүний эрүүл мэндийн төлөөх иргэдийн хөдөлгөөн байх ёстой. Бид өвчнийг эмчлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэв. 

Мөн санаачилгыг дэмжин ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэлийг эхлүүлжээ. Сайн дурын ажилтнууд нь олон нийтэд мэдээлэл түгээх, гарын үсэг цуглуулах, сурталчилгаа, нөлөөллийн ажилд оролцох чиглэлээр ажиллах юм байна.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, анагаахын чиглэлээр суралцагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон сайн дурын үндсэн дээр оролцох хүсэлтэй иргэдийг энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриалжээ.

Цахим гарын үсгийн аян үргэлжилж байна. 

#Хүний их эмч Ж.Амарсанаа, #транс тос,