Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Бүү бас” гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голын дагуух усны ослын эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлон, сэрэмжлүүлэг самбар байршууллаа.