Бямба гарагт Сомалийн нийслэл Могадишу хотын хөл хөдөлгөөн ихтэй уулзварын ойролцоо хоёр машин дэлбэрсний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ.
Тус улсын Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд шархадсан 300 хүнийг эмчлэхийн тулд олон улсаас эмнэлгийн тусламж хүссэн байна.
Тэрээр боловсролын яамыг онилсон халдлагад “аль-Шабаб” зэвсэгт бүлэглэлийг буруутгажээ.
Тус бүлэглэл мөн дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
“Аль-Кайда” бүлэглэлийн нэг салбар болох “аль-Шабаб” нь Сомалийн холбооны засгийн газартай 15 жилийн турш тэмцэж ирсэн юм.
Ерөнхийлөгч Мохамуд өнгөрсөн наймдугаар сард Могадишу хотын алдартай зочид буудалд болсон халдлагад 21 хүн амиа алдсаны дараа лалын дайчдын эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэгдэж байв.
Бямба гарагт эхний дэлбэрэлт Боловсролын яамны ойролцоо болж, ойр орчмын барилга байгууламж, машинууд эвдэрсэн бол эмнэлгийн тусламж ирэх үед хоёр дахь дэлбэрэлт болсон байна.
Таван жилийн өмнө аравдугаар сард тус уулзвар дээр мөн ачааны машин дэлбэрч, 500 гаруй хүн амиа алдаж байв. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай халдлагад тооцогддог.
Эх сурвалж: BBC

#аль-Шабаб, #могадишу, #сомали,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557