Дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд стримминг үйлчилгээний “Netflix” компани бараг нэг сая хэрэглэгчээ алджээ. Энэ нь түүхэн дэх хамгийн том алдагдал боллоо.
Компанийн зүгээс үүнээс ч олон хэрэглэгчээ алдана гэж таамаглаж байсан бол “Stranger Things” цувралын шинэ улирал цацагдсан нь гарах урсгалыг зогсооход тусалсан байна. Гэхдээ “Netflix” компани энэ оны сүүлээр хэрэглэгчийн өсөлт дахин эхэлнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
Дөрөвдүгээр сард тус компани 2011 оноос хойш анх удаа хэрэгчийн тоо буурсан тухайгаа мэдээлсэн бол үүний дараа олон зуун ажилтнаа цомхотгож арга хэмжээ авсан.
Ижил үйлчилгээ үзүүлдэг платформын өсөлт “Netflix”-д сорилт болж байгаагаас гадна үйлчилгээний үнээ нэмсэн явдал ихээхэн хохирол үзүүлсэн. Энэ улиралд АНУ, Канадад хамгийн олон хэрэглэгч үйлчилгээгээ цуцалсан бол Европ удаалжээ.
“Ampere Analysis”-ийн гүйцэтгэх захирал Гай Биссоны хэлснээр томоохон хэмжээний өрсөлдөөн эхлэхэд тэргүүлэгчийн зах зээлд эзлэх байр суурь сулрах үзэгдэл “зайлшгүй” тохиолддог гэв.
“Netflix” 2020 онд тахал өвчин дэгдэж, хөл хорио эхлэх үед “Squid Games”, “The Crown” зэрэг томоохон хитүүдээрээ олон хэрэглэгчийг татаж, дэлхийн аваргын байр сууриа бэхжүүлсэн.
Гэхдээ нөхцөл байдал цар тахлын өмнөх үе рүү аажмаар шилжиж эхлэхэд шинэ хэрэглэгчдийг татах, одоо байгаа гишүүдээ хадгалах зэрэг асуудал үүсч, ялангуяа дэлхий даяар амьжиргааны өртөг нэмэгдсэн нь хэрэглэгчийн тоонд ихээхэн нөлөөлсөн байна.
“Netflix”-т кино, телевизийн цувралаа зардаг байсан “Disney” зэрэг газрууд өөрсдийн платформтой болж, хямд үнэтэй сонголтууд нэмэгдсэн нь үзэгчдийг уруу татаж байна. Мөн үйлчилгээний үнэ өсөхийн хэрээр сэтгэл ханамжийн түвшин буурч байгаа нь том хөшүүрэг болжээ.
Тус компани 4-6 дугаар сард 7.9 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс ердөө 8.6 хувиар өссөн үзүүлэлт байна.
Гэсэн ч зургадугаар сарын сүүлчээр тус компани 220 сая орчим хэрэглэгчтэй байсан нь хамгийн ойрын өрсөлдөгчөөс нь хол зөрүүтэй тоо билээ.
Эх сурвалж: BBC

#Netflix,