Канадын засгийн газар арванхоёрдугаар сараас эхлэн хуванцраар хийсэн зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлохыг хориглох болсноо мэдэгдэв.

Даваа гарагт зарласан шинэ дүрэм нь дэлгүүрийн гялгар уут, сав суулга, дахин боловсруулахад хэцүү нэг удаагийн хоолны хэрэгсэл, лаазтай ус ундаанд зориулсан бариул (ring carriers), шингэн зүйл хутгахад зориулсан нэг удаагийн хутгуур, соруул зэрэгт хамаарна гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Хэвлэлийн бага хурал дээр тус улсын Байгаль орчны сайд Стивен Гилбоулт “Манай засгийн газар хуванцар бохирдлыг бууруулах тал дээр бүх талаар дэмжин оролцох болно. Иймд манай засгийн газар нэг удаагийн хортой хуванцрыг хориглох амлалтаа биелүүлж байгааг бид өнөөдөр зарлаж байна” гэж хэлжээ.

Тэрээр цааш нь “Энэ бол хуванцар бохирдлоос ангижрах, орон нутаг, газар нутаг, далай тэнгисийг цэвэр байлгах түүхэн алхам юм” хэмээн тодорхойлсон байна.

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн худалдаж болохгүй бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд өөрчлөлтөд дасан зохицох, нөөцөлсөн хангамжаа ашиглаж дуусгах хугацаа өгөх зорилготой аж.

Түүнчлэн засгийн газар 2025 оны эцэс гэхэд зургаан төрлийн хуванцрын экспортод хориг тавихаар болсон байна.

Холбооны засгийн газар өнгөрсөн жил Канадын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу хуванцрыг “хортой” жагсаалтад оруулсан нь зарим төрлийн хуванцрыг хориглоход чухал алхам болсон юм.

Засгийн газрын мэдээллээр Канад улс жилд 15 тэрбум дэлгүүрийн гялгар уут, өдөрт 16 сая соруул хэрэглэдэг байна.

НҮБ-ээс саяхан гаргасан тайланд дурдсанаар 2060 он гэхэд дэлхийн хуванцрын хэрэглээ гурав дахин нэмэгдэж, хурмал түлшинд суурилсан хуванцрын жилийн үйлдвэрлэл мөн он гэхэд 1.2 тэрбум гаруй тоннд хүрэх төлөвтэй байна. Ийм хэмжээний үйлдвэрлэлээс үүсэх хог хаягдал жилд нэг тэрбум гаруй тонн байна гэж тооцоолжээ.

Дэлхий даяар хуванцар материалын хэрэглээ, тэдгээрээс үүссэн бохирдол хүрээлэн буй орчинд ихээр нөлөөлдөг. Сүүлийн 70 жилийн хугацаанд дэлхий нийт 8.3 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсний 60 хувь нь хогийн цэг, далай, гол мөрөнд хаягдсан эсвэл шатаасан байна.

Эх сурвалж: Al Jazeera

#Канад Улс, #хуванцар,