“Tesla”-ийн гүйцэтгэх захирал Илон Маск эдийн засаг муу байгаагаас ажлын байрныхаа 10 орчим хувийг цомхотгох хүсэлтэй байгаагаа пүрэв гарагт мэдэгджээ.

“SEC”-ийн жил бүр гаргадаг тайланд дурдсанаар 2021 оны эцэс гэхэд цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” дэлхий даяар 100,000 орчим ажилтантай байжээ.

Маск “Reuters” агентлагт илгээсэн “Дэлхий даяар бүх ажилд авах үйл явцыг түр зогсоо” гэсэн гарчигтай и-мэйлдээ эдийн засгийн талаар “маш муу төсөөлөлтэй” байгаагаа дэлгэсэн байна.

Хоёр өдрийн өмнө тэрээр ажилчдаа ажлын байрандаа буцаж ир эсвэл компанийг орхи гэж шаардсан билээ. Германд шинэ үйлдвэрээ нээсэн “Tesla”-ийн хувьд ийм шаардлага тавих нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Маск нээлттэй захидалдаа “’Tesla’-ийн хүн бүр долоо хоногт хамгийн багадаа 40 цагийг оффисдоо өнгөрөөх шаардлагатай. Хэрэв та ирэхгүй бол бид таныг гарах өргөдлөө өгсөн гэж тооцно” гэж бичжээ.

Пүрэв гарагт Австралийн технологийн тэрбумтан, “Atlassian Plc” компанийн үүсгэн байгуулагч Скотт Фаркухар Маскийн удирдамжийг “1950-иад оны үеийнх шиг” хэмээн шоолж, удаа дараа жиргэсний дараа Маск түүнтэй “Twitter”-ээр маргалдсан байна.

Фаркухарын жиргээний хариуд Маск “Хямрал нь эдийн засгийг цэвэрлэх чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж жиргэжээ.

Тавдугаар сарын сүүлчээр нэгэн “Twitter” хэрэглэгч эдийн засаг уналтад ойртож байгаа эсэхийг асуухад Маск “Тийм ээ, гэхдээ үнэндээ энэ нь сайн хэрэг. Тэнэгүүдийн дээр мөнгөн бороо дэндүү удаан орлоо. Зарим дампуурал болох ёстой” гэж хариулсан байна.

Эх сурвалж: Reuters

#Tesla, #Ажлын байрны цомхотгол, #илон маск, #Цомхотгол,