Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Азид хийсэн анхны айлчлалаа өндөрлөснөөс хэдхэн цагийн дараа Хойд Солонгос зүүн эргийн ойролцоох тэнгис рүү гурван пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын арми мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо лхагва гаригийн өглөөний 6-7 цагийн хооронд пуужингуудыг нийслэл Пхеньяны Сунан бүсээс харваж, Умардын зүүн эргийн ойролцоох усан хилд хүрснийг мэдээлжээ. Пуужингуудын нэг нь 540 км өндөрт 360 км ниссэн бөгөөд үүнийг тив алгасагч баллистик пуужин гэж таамаглаж байгаа аж.

Японы албаны хүмүүс пуужингууд тус улсын эдийн засгийн онцгой бүсээс гадна унасан гэж мэдэгдээд, одоогоор усан онгоц, нисэх онгоцонд гэмтэл учруулсан тухай мэдээлэл ирээгүй байгааг хэлжээ.

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёол лхагва гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа пуужингийн туршилтыг буруушаалаа. Түүний албаны мэдээлснээр Юн болон албаны хүмүүс пуужингийн туршилтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн, Солонгосын хойг болон зүүн хойд Ази дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлж, олон улсын энх тайванд заналхийлж буй ноцтой өдөөн хатгалга гэж тодорхойлж, эрс буруушаасан байна.

Энэ сарын эхээр тангараг өргөсөн Юн нь Пхеньянтай хатуу бодлого баримтлахаа амласан билээ.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын арми туршилтын хариуд 30 орчим “F-15K” сөнөөгч онгоцыг хөөргөсөн байна.

Мөн Өмнөдийн Гадаад хэргийн сайд Пак Жин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар пуужин хөөргөсний хариуд НҮБ-ын хориг арга хэмжээний шинэ тогтоол дээр хамтран ажиллахаар тохиролцсон тухай хэвлэлүүд мэдээлжээ.

2017 оноос хойш анх удаа туршсан тив алгасагч баллистик пуужинг оролцуулаад Хойд Солонгос энэ онд нийт 17 удаа пуужин харваад байна.

Лхагва гарагийн туршилт нь АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг өргөжүүлэх тухай Байден, Юн хоёрын тохиролцооны хариу байж магадгүй юм.

Эх сурвалж: The Guardian

#бнасау,