Израилын агаарын цохилтын улмаас мягмар гарагт Газад таван палестин хүн амиа алдсан талаар эрүүл мэндийн албаны эх сурвалжууд мэдээллээ. Газын төв хэсгийн Дейр аль-Балах хотод цахилгаан мотоцикл унаж явсан хоёр хүн Израилын агаарын цохилтод өртсөн бол дроны довтолгоонд нэг эмэгтэй амь үрэгдэж, өмнөд хэсгийн Хан Юнис хотод цэргүүд нэг эрэгтэйг буудан хөнөөжээ. Мягмар гарагт амиа алдсан эдгээр хүмүүсийн талаар шууд тайлбар хийгээгүй ч Израилын арми ХАМАС-ын дайчид гэж тодорхойлсон байршлуудад цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Үүний зэрэгцээ Израил болон ХАМАС гал зогсоох хэлэлцээг зөрчсөн асуудлаар харилцан бие биеэ буруутгасаар буй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын дайныг зогсоох төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд гал зогсоохоор тохиролцож, дараагийн шатанд ХАМАС зэвсгээ хураалгах, Израил Газад байршуулсан цэргүүдээ татах, олон улсын энхийг сахиулах хүч байршуулахаар төлөвлөж байгаа юм. Гэвч Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн аравдугаар сард гал зогсоох хэлэлцээ байгуулснаас хойш израилчуудын гарт 580 палестин хүн амиа алджээ. Харин Израил энэ хугацаанд Газад дөрвөн цэрэг амиа алдсан гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Израилийн дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557