Оросын “Вагнер” хөлсний бүлэглэл Украины 100 гаруй олзлогсдыг Үнэн алдартны шашинтнуудын Улаан өндөгний баярыг тохиолдуулан сулласан болохыг тус бүлэглэлийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин ням гарагт мэдэгджээ.

Пригожин цэргүүдийг ачааны машинд суулгаж буй бичлэгээ “Telegram”-д байршуулсан байна.

Украин цэргүүдийн зарим нь доголон, зарим нь дамнуурга дээр байх нь харагдах ба зэвсэглэсэн “Вагнер”-ын цэрэг тэдэнд хандан “Та бүхнийг эргээд бидний гарт орохгүй гэж найдаж байна” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн штабын дарга Андрей Ермак “Агуу Улаан өндөгний баярын солилцоо”-оор Украины 130 олзлогсдыг суллаж, эх оронд нь буцаасан тухай мэдээг батлав. Харин хэдэн орос цэргийг буцаасан нь тодорхойгүй байна.

Оросын “Вагнер” бүлэглэл Украины зүүн хэсэгт орших Бахмутаас украин цэргүүдийг аажмаар шахаж, хотын ихэнх хэсгийг хяналтдаа авсан гэж мэдэгдэж байгаа ч Украины тал үүнийг няцаасаар байгаа юм.

Пригожин хотоос дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэхээс өмнө иргэдтэй уулзаж буй бичлэгээ мөн олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Бичлэгт гарснаар хүмүүс газар доорх зооринд унтаж байх бөгөөд Пригожин хүүхдүүдэд шоколад тараасан байна.

https://www.youtube.com/watch?v=8Wv50oYLVW0

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #УКраин, #Улаан өндөгний баяр,