Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Венесуэл улсад болсон дараалсан, хүчтэй газар хөдлөлтийн улмаас нийслэл Каракас болон бусад хотод олон барилга нурж, одоогоор амь үрэгдэгсдийн тоо 32 болж, 700 гаруй эмнэлэгт хүргэгдээд байна. Аврах албаныхан болон онцгой байдлын ажилтнууд барилга байшингийн нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, тусламж үзүүлэхээр ажилласаар байгаа юм. 

АНУ-ын Геологийн тооцооллоор, цаашид хохирлын хэмжээ улам нэмэгдэж, амь үрэгдэгсдийн тоо цаашид хэдэн мянгад хүрч болзошгүйг анхаарууллаа. Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес улс орон даяар онц байдал зарлаж, Ла Гуайра мужийг бүхэлд нь "Гамшгийн бүс" болгоод байна. Тус мужид холбоо харилцаа тасарсны улмаас хохирлын бодит хэмжээг бүрэн тодорхойлох боломжгүй байгаа аж.

Каракасын гол нисэх буудал болох “Симон Боливар” олон улсын нисэх онгоцны буудалд их хэмжээний хохирол амсаж, бүх нислэгийг цуцалсан байна. Түүнчлэн улс даяар цахилгаан эрчим хүч, үүрэн холбооны сүлжээ тасалдаж, иргэдийн дунд айдас түгшүүр үүсээд буй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Венесуэлийн талтай утсаар холбогдож, эмгэнэл илэрхийлсэн бол Европын Холбоо "Коперник" хиймэл дагуулын тандалтын системээ идэвхжүүлж, эрэн хайх ажилд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Түүнчлэн ХБНГУ-ын Батлан хамгаалах яамнаас шаардлагатай тохиолдолд тусламжийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нисэх онгоцыг дайчлахад бэлэн байгаагаа уламжилжээ.

Эх сурвалж: Reuters 

#Газар хөдлөлт, #Венесуэль,