Оросын арми Украины өмнөд хэсгийн Запорожжя мужид дроны ээлжит халдлага үйлдэж, хэд хэдэн объектод хохирол учруулсан талаар орон нутгийн албаныхан мэдээллээ. Халдлагын үеэр дэлбэрэлт болж зарим бүсэд гал гарсан байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Сүүлийн өдрүүдэд Запорожжя бүс нутаг Оросын агаарын цохилтын гол байнуудын нэг болоод байгаа бөгөөд иргэний дэд бүтэц, эрчим хүчний байгууламжууд удаа дараа өртөж байгаа юм. Мөн бүс нутагт аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.
Үүний зэрэгцээ Оросын хяналтад байгаа Запорожжя Nuclear Power Plant орчимд дроны халдлага гарч, үйлдвэрийн тээврийн цехийн хэсэгт гал гарсан тухай мэдээлжээ. Оросын талын мэдээлснээр дор хаяж 14 цохилт өгсөн гэсэн бөгөөд барилга байгууламжид гэмтэл учирсан ч хүний амь нас хохирсон талаар мэдээлээгүй байна.
Украин болон Оросын талууд Запорожжягийн орчим дахь халдлагуудын хариуцлагыг харилцан бие биедээ тохож байна.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Оросын дроны халдлага,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3570