Японы Осакагийн их сургуулийн профессор Кацухико Хаяши эр хулганын эсээс өндгөн эс гаргаж авснаа Лондон хотын Крик институтэд болсон генетикийн томоохон хурлын үеэр танилцуулжээ. Хаяши нь эрдэм шинжилгээний өгүүллээ “Nature” сэтгүүлд хэвлүүлэхээр өгсөн байгаа аж.

Тэрээр эрэгтэй “XY” бэлгийн хромосомыг эмэгтэй “ХХ” хромосом болгон хувиргасан бөгөөд эрэгтэй хосуудын хүүхэдтэй болох магадлалыг нэмэгдүүлэх, үр тогтоох эмчилгээний аргуудыг боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Гэсэн ч судалгаанд оролцоогүй Харвардын Анагаах Ухааны Сургуулийн профессор Жорж Дэйли үүнд хугацаа шаардагдана гэж үзэж байна.

“Хаяшигийн бүтээл хэвлэгдээгүй ч гайхалтай. Гэхдээ үүнийг хүн дээр хийх нь хулган дээр хийхээс ч хэцүү байх болов уу. Хаяшигийн хулгана дээр хийсэн ажлыг үргэлжлүүлэхэд бид хүний гаметогенезийн (нөхөн үржихүйн эс үүсэх) өвөрмөц биологийн талаар хангалттай ойлголтгүй хэвээр байгаа” гэж хэлжээ.

Генетикийн салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, профессор Хаяши судалгааны ажил нь эхний шатандаа явж байгааг Крик институтэд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр сануулсан байна. Түүний хэлснээр гаргаж авсан өндгөн эсүүд нь “чанар муутай” байгаа бөгөөд энэ үе шатанд энэ техникийг хүмүүст аюулгүйгээр ашиглах боломжгүй гэв.

Гэвч тэрээр одоо байгаа асуудлуудыг арван жилийн дараа гэхэд шийдэж чадна гэж үзэж байгаа бөгөөд хэрэв хэрэглэхэд аюулгүй нь нотлогдвол эрэгтэй, ижил хүйстэн хосуудаас гадна үргүйдлийн асуудалтай тэмцэж буй эмэгтэй хүмүүст ч үр тогтоох эмчилгээ болгон ашиглахыг хүсэж байгаагаа “BBC”-д ярьжээ.

Профессор Хаяши эрэгтэй хүн өөрийн эр бэлгийн эс болон хиймэл өндгөн эс ашиглан хүүхэдтэй болох нь техникийн хувьд боломжтой гэж харж байгаа ч нийгэм үүнийг дэмжихгүй гэдэгт эмээж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #хулгана, #шинжлэх ухаан, #Япон,