Тэрбумтан Илон Маск өнгөрсөн жил “Tesla” компанийнхаа 1.95 тэрбум долларын үнэ бүхий 11.6 сая ширхэг хувьцааг буяны үйлсэд зориулж хандивласан болохоо мэдэгдэв.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн мэдүүлэгтээ Маск уг хандивыг “сайн санааны үүднээс өгч буй бэлэг” гэж тодорхойлсон ч хандивын хүлээн авагчийн нэрийг дурдаагүй байна.
Тэрээр хандивыг өнгөрсөн оны наймдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд шилжүүлсэн байна.
Маск “Tesa”-ийн хувьцааг буяны үйлсэд хандивласан нь анхны тохиолдол биш юм. Тэрээр 2021 онд ойролцоогоор 5.74 тэрбум долларын хувьцааг хандивлаж байсан нь түүний татварын тайланд бичээстэй байдаг бол тухайн жил Камерон дүүргийн сургуулиудад 20 сая доллар, Техас мужийн Браунсвилл хотод 10 сая доллар хандивлахаар төлөвлөж байгаагаа “Twitter”-ээр мэдэгдэж байв.
Мөн тэрээр 2023 оны эцэс гэхэд “Twitter”-т шинэ гүйцэтгэх захирал томилогдож магадгүй талаар лхагва гарагт мэдэгдсэн байна.
Өнгөрсөн жил сошиал медиа платформыг 44 тэрбум доллароор худалдаж авснаасаа хойш Маск “Twitter”-т хэт их цаг зарцуулж байгаа бөгөөд “Tesla”-ийн хөрөнгө оруулагчид түүнийг бусад төслүүдэдээ хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж шүүмжлэхэд хүрсэн.
Арваннэгдүгээр сард Индонезийн Балид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрээр “Twitter”, “Tesla” болон “SpaceX”-ийн хооронд хэт их ачаалалтай ажиллаж байгаагаа хэлж байв.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557