Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цагаан сарын үеэр Хятадад Ковид-19-ийн тархалт оргил цэгтээ хүрч магадгүй гэж анхааруулсны дараа хүмүүс өндөр настнуудадаа халдвар халдаах вий гэдгээс санаа зовж эхэлжээ.

Хятадын Цагаан сарын баяр нэгдүгээр сарын 21-нд албан ёсоор эхлэх бөгөөд жилийн энэ үед томоохон хотуудаас хөдөө орон нутгийг зорих хүмүүсийн урсгал эрс нэмэгддэг.

Өнгөрсөн сард Хятадын эрх баригчид ковидын эсрэг бодлогоо сулруулснаас хойш тус улсад ковидын тохиолдол тасралтгүй нэмэгдсээр байна. Дэгдэлт нь Хятадын мега хотуудаас эмнэлгийн нөөц муутай хөдөө орон нутгууд руу тархаж, зарим эмнэлэг, чандарлах газрууд ачаалалдаа дарагджээ.

Лхагва гарагт ДЭМБ Хятадын албан ёсны тоо баримт дээр үндэслэн дэлхийн хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөний үеэр вирусийн тархалт хяналтаас гарч болзошгүйг анхааруулсан байна.

Пүрэв гарагт мөн Хятадын эрүүл мэндийн мэргэжилтнүүд баярын үеэр өндөр настай хүмүүст вирус халдаахаас зайлсхийхийг анхааруулсан нь “Weibo” сайтад хамгийн их хандалтыг авчээ.

“Weibo” хэрэглэгчдийн ихэнх нь саналыг дэмжсэн сэтгэгдэл үлдээсэн байна.

Нэгдүгээр сарын 7-нд эхэлж, 40 хоног үргэлжлэх Сар шинийн баярын амралтын үеэр Хятад даяар хоёр тэрбум гаруй аялал хийгдэх төлөвтэй байна гэж Зам тээврийн яам мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн аяллаас хоёр дахин их боловч цар тахлын өмнөх хэмжээний 70%-тай тэнцэж байгаа аж.

Хятад нь 1.4 тэрбум хүн амтай бөгөөд одоогоор зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн вакциныг санал болгож байгаа. Мөн тус улсын өндөр настнуудын дунд вакцинжуулалтын түвшин бага байгаа нь санаа зовох бас нэг шалтгаан болж байна.

Эх сурвалж: Reuters

#дэмб, #ХЯтад, #цагаан сар,