Хятад улс дотоодын чипний хэрэгцээг хангах, мөн технологийн дэвшлийг удаашруулах зорилготой АНУ-ын алхмуудыг эсэргүүцэх зорилгоор хагас дамжуулагчийн салбартаа нэг их наяд гаруй юанийн буюу 143 тэрбум долларын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалжуудын хэлснээр Бээжин хагас дамжуулагчийн үйлдвэрлэл болон хөгжүүлэлтийн ажлыг дэмжих зорилгоор татаас, татварын хөнгөлөлт үзүүлэхээр хэлэлцэж байгаа аж.

Төлөвлөгөөг ирэх оны эхний улиралд багтаан хэрэгжүүлж магадгүй гэж хоёр эх сурвалж хэлсэн байна.

Санхүүгийн тусламжийн дийлэнх хэсгийг хагас дамжуулагчийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг дэмжихэд зарцуулах бөгөөд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн тохиолдолд зардлын 20 хувийг буцаан олгоно гэж эх сурвалж хэлэв.

Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Худалдааны яам Хятадад хагас дамжуулагч худалдахыг хориглосон өргөн хүрээний зохицуулалтыг баталсан билээ. Дотоодын үйлдвэрлэлдээ дэмжлэг үзүүлэх Хятадын алхам нь АНУ-ын шийдвэрийг сөрөх оролдлого гэж харагдаж байна.

АНУ мөн Япон, Нидерланд зэрэг зарим холбоотнуудаа хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмжийн экспортоо чангатгахыг лоббидсоор байгаа юм.

Чип үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн салбарт АНУ, Япон, Нидерландын компаниуд ноёрхсон хэвээр байгаа ба Хятад улс дэлхийн бусад орнуудаас удаан хугацаанд хоцорч ирсэн.

Сүүлийн хорин жилийн хугацаанд хэд хэдэн дотоодын үйлдвэрлэгчид бий болсон ч ихэнх нь дэвшилтэт чип үйлдвэрлэх чадвараараа өрсөлдөгчдөөсөө хоцорсон хэвээр байна.

Жишээлбэл, Хятадын “NAURA”-ийн тоног төхөөрөмж нь зөвхөн 28 нанометр ба түүнээс дээш хэмжээтэй чип үйлдвэрлэх боломжтой бол Хятадын цорын ганц литографийн “Shanghai Micro Electronics Equipment Group Co. Ltd” компани нь 90 нанометрийн чип үйлдвэрлэх боломжтой байна. Энэ нь 3 нанометрээс бага хэмжээтэй чип үйлдвэрлэх чадвартай Нидерландын “ASML”-ээс нэлээд хоцорсон үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

#хагас дамжуулагч, #ХЯтад, #чип,