Мягмар гарагт АНУ-д завсрын сонгууль болсон бөгөөд үр дүн нь Бүгд найрамдах нам Конгрессын хяналтыг Ардчилсан намаас булаан авч чадах эсэхийг тодорхойлно. Үүний зэрэгцээ мужийн захирагч нарын өрсөлдөөн үр хөндөлт, сонгуулийн эрх зэрэг онцлох асуудлуудын ирээдүйг тодорхойлж, 2024 оны ерөнхийлөгчийн өрсөлдөөн хүртэлх АНУ-ын улс төрийг тодорхойлох юм.
АНУ-ын 50 мужийн ихэнхэд нь санал асуулга хаагдсан ч сонгуулийн маргаан, дахин санал хураалт, шуудангаар илгээсэн саналыг тоолох зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж үр дүн нь олон хоногоор хоцорч болзошгүй байна.
Эцсийн тоо хараахан гараагүй байгаа ч арваннэгдүгээр сарын 8-аас өмнө саналаа өгсөн иргэдийн тоо 2018 оны дунд шатны сонгуулийн дүнгээс аль хэдийн давжээ. Энэ нь сонгуулийн үр дүн саатах хамгийн гол хүчин зүйл байх магадлалтай.
Даваа гарагийн байдлаар биечлэн ирж, шуудангаар илгээсэн саналыг оролцуулаад 46 сая гаруй хүн хугацаанаас өмнө санал өгсөн бол энэ тоо 2018 онд 39.1 сая байжээ.
Уг сонгуулиар АНУ-ын Сенатын 35 суудал, Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын төлөө Жо Байдены Ардчилсан нам болон Дональд Трампын Бүгд Найрамдах нам өрсөлдөж байна. Мөн 39 муж улсын захирагчийг сонгох сонгууль, өөр олон мужид орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж байна. Үр дүн нь АНУ-ын 118 дахь Конгрессын бүрэлдэхүүнийг тодорхойлно.
Одоогийн байдлаар Сенатын суудлын өрсөлдөөнд Ардчилсан болон Бүгд Найрамдах нам тэнцүү явж байгаа бол Төлөөлөгчдийн танхимын суудалд Бүгд Найрамдах нам тэргүүлж байна.
Эх сурвалж: Reuters, CNN

#АНУ, #завсрын сонгууль,