XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр, маргааш болохтой холбогдуулан бөхчүүд болон үзэгчдэд Баянзүрх дүүргийн онцгой комисс, Үндэсний бөхийн холбооноос зөвлөмж гаргаад байна.
Зөвлөмжид:
- Барилдаан эхлэхээс хоёроос доошгүй цагийн өмнө ирж коронавируст халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах,
- Бусад эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн шинжилгээний хариу бөхийн өргөөнд нэвтрүүлэхгүй байх,
- Эерэг гарсан тохиолдолд барилдаан үзэх боломжгүй,
- Амны хаалтны нөөцтэй ирж, цаг тутам солих, зөв зүүх,
- Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм мөрдөх, гараа тогтмол угаах, халдваргүйжүүлэх шаардлагатай гэжээ.
Бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас, хоёрдугаар сарын 1-нд 14:00 цагаас эхлэх юм.

#онцолсон,
#сар шинийн барилдаан,