Казахстан улсын ихэнх хэсэгт онц байдал зарласнаас хэдэн цагийн дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев засгийн газар огцрох болсныг мэдэгдэв. Алихан Смаиловыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай Ерөнхийлөгчийн тамгын газар лхагва гарагийн өглөө мэдэгдсэн байна. Смаилов өмнө нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байжээ.

Шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал өнгөрөгч амралтын өдрүүдэд тус улсын баруун хэсэгт эхэлсэн. Шингэрүүлсэн нефтийн хийн үнэ хэдхэн хоногийн дотор хоёр дахин өссөн нь иргэдийн уур бухимдлыг өдөөсөн юм.

Мягмар гарагийн орой Казахстаны хамгийн том хот болох Алматы хотод 5000 гаруй хүн цугларсан байсан бөгөөд жагсагчид тарахаас татгалзсаны дараа цагдаа нар дуу чимээний гранат, нулимс асгаруулагч ашигласан гэж “AFP” мэдээлэв.

Хожим нь Алматы хотод цагдаагийн машин шатаж байгаа тухай баталгаагүй мэдээллүүд гарч, бусад хэд хэдэн хотуудад жагсагчид олон тооны аюулгүй байдлын хүчинтэй тэмцэж байгааг харуулсан дүрс бичлэг онлайнд тавигджээ. Мөн улсын ихэнх хэсэгт утасны интернет тасарч, мессеж үйлчилгээний аппликейшнууд хаагдсан байна.

Токаев мягмар гарагийн орой бичлэгээр дамжуулан "Засгийн газрын байр руу дайрахыг уриалах нь хууль бус" гэж анхааруулав. Тэрээр жагсаал зохион байгуулагчдыг нийгмийн тогтвортой байдал, эв нэгдлийг алдагдуулахыг хүссэн этгээдүүд хэмээн буруутгаад, эмх замбараагүй байдлыг намжаахын тулд лхагва гарагт засгийн газар хуралдаж, жагсагчдын шаардлагыг хэлэлцэх болно гэж мэдэгдсэн.

Үүнээс хойш лхагва гарагийн орой тэрээр хоёр долоо хоног үргэлжлэх, Алматы болон баруун Мангыстау мужийг хамарсан онц байдал тогтоосон байна.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал зарим газарт улс төрийн өнгө аястай болсон байна.

Токаев бол Казахстаны тусгаар тогтнолын дараах анхны удирдагч, 2019 онд албан тушаалаасаа огцрох хүртлээ бараг гучин жил улсыг захирсан Зөвлөлтийн үеийн коммунист удирдагч Нурсултан Назарбаевын залгамжлагч юм. 81 настай тэрээр хөшигний ард асар их эрх мэдэлтэй хэвээр байгаа бөгөөд 2019 онд тус улсын нийслэлийг түүний нэрээр Нур-Султан хэмээн нэрлэжээ.

Назарбаев болон түүний залгамжлагчийн үед жижиг элитүүд асар их хөрөнгө хуримтлуулсан бол жирийн олон иргэдийн амьдрал, ялангуяа байгалийн баялаг ихтэй баруун хэсэгт хүнд хэцүү хэвээр байна. Тус улсад жагсаал цуглаан ховор болдог бөгөөд засгийн газар жагсаал болоход хүчээр дардаг учраас парламент бодит эсэргүүцэлтэй тулгарч байгаагүй байна.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Казахстаны эсэргүүцлийн жагсаал: Эмх замбараагүй байдлын улмаас засгийн газар огцорлоо,