Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтэй Хосе Антонио Каст буулт хийснээр зүүний үзэлтэй нэр дэвшигч Габриэль Борик ялалт байгууллаа. Санал хураалт хаагдсанаас хойш ердөө нэг цаг хагасын дараа саналын хуудасны тал орчим хувийг тоолж байх үед Хосе Антонио Каст ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.

Каст твиттер хуудсаараа “Борик руу залгаж агуу ялалтад нь баяр хүргэсэн” гэж мэдэгдээд "Өнөөдрөөс эхлэн тэрээр Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд бидний бүхий л хүндэтгэл, бүтээлч хамтын ажиллагааг хүртэх ёстой" гэжээ.

Сонгуулийн эхний үр дүнгээс үзвэл Габриэль Борик 56 хувийн саналаар тэргүүлж, Каст 45 хувийн саналаар хоёрдугаарт өрсөлдөж байжээ.

Өдгөө 35 настай Габриэль Борик дэлхийн хамгийн залуу улс төрийн удирдагчдын нэг төдийгүй Чилийн орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу удирдагч болох юм. Тэрээр ердөө долоон жилийн өмнө Чилийн Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдож улс төрийн гараагаа эхэлж байжээ.

Оюутны эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж байсан тэрээр нэгэн цагт Латин Америкийн хамгийн тогтвортой эдийн засагтай байсан Чилид үүсээд буй тэгш бус байдлыг арилгахын тулд эрс шинэчлэл хийхээ амлажээ.

Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй Ерөнхийлөгч Себастьян Пиньера ням гарагт тус улс хэт туйлшрал, сөргөлдөөн, маргаантай орчинд амьдарч байна гэж мэдэгдээд түүний залгамжлагчийг "бүх Чиличүүдийн ерөнхийлөгч байхыг" уриалав.

Эх сурвалж: BBC

#Чили,