Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд тодруулга өглөө.
Тэрбээр "Нийгмий сүлжээнд Замын-үүд, Эрээн боомтын ачаа тээвэр зогслоо гэсэн мэдээлэл их гарч байна. Тус боомтын хувьд төмөр замын тээвэр буюу өдөрт 14 галт тэрэг өргөн цагигаар Хятад улсын тал руу нэвтэрдэг. 6-7 галт тэрэг нарийн цагигаар Монгол Улсын талд орж ирдэг. Үүнтэй холбогдуулан Эрээн хотын Ардын засгийн ордон, Ковид-19 цар тахалтай тэмцэх шуурхай штабаас цаашдаа Монгол Улсаар дамжин ирж байгаа төмөр замын дамжин өнгөрөх тээвэр болон орж ирж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авна гэсэн шийдвэр гаргасан байна.
Энэ мэдэгдлийн хүрээнд Эрээн хотын Ковид-19 цар тахалтай тэмцэх шуурхай штабаас 81, 83 гэсэн хоёр мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдэлд арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлээд Эрээн төмөр замын болон авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн хүлээж авахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, Эрээний боомтоор энэ сарын 27-ны өдрийн 00 цагаас эхлэн хүний гараар ачдаг бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар хүлээж авахгүй гэсэн" гэв.

#live, #Эрээний боомт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557