Сингапур улс ирэх сараас эхлэн сайн дураараа вакцинд хамрагдаагүй, Ковид-19-ийн халдвар авсан иргэдийнхээ эмчилгээний төлбөрийг гаргахгүй гэж мэдэгдэв.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Ковид-19 тахлын үед засгийн газар Сингапурын иргэд, байнгын оршин суугчид болон урт хугацааны оршин суух эрхтэй хүмүүсийн эмчилгээний төлбөрийг хариуцаж ирсэн гэжээ. Мөн "Энэ нь Ковид-19 гэнэт гарч ирсэн, үл мэдэгдэх өвчин байх үед олон нийтийн дунд тодорхойгүй байдал, түгшүүр төрүүлэхгүйн тулд хэрэгжүүлсэн санхүүгийн тусламж байсан" гэв.
Вирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүс дотоодын вирусийг хяналтандаа авах оролдлогод сөргөөр нөлөөлж байна гэж яам дүгнэжээ. Мөн “Одоогийн байдлаар вакцин хийлгээгүй хүмүүс хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд эрүүл мэндийн нөөцийг хүндрэлд оруулж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Арванхоёрдугаар сарын 8-наас хэрэгжиж эхлэх шинэ бодлого нь эмнэлэг эсвэл Ковид-19-ийн эмчилгээний байгууламжид хэвтэн эмчлүүлж буй вакцинд хамрагдаагүй хүмүүст хамаарах юм. Харин вакцинжуулалтад хамрагдах боломжгүй хүмүүс, тэр дундаа 12-аас доош насны хүүхдүүд эсвэл тодорхой эмгэгтэй хүмүүс уг өвчний халдвар авсан тохиолдолд эмчилгээний төлбөрийг төрөөс даасан хэвээрээ байна гэв.
Өнөөдрийн байдлаар тус улсын нийт хүн амын 85 хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаж, 18 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдаад байна.
Эх сурвалж: The Hill

#онцолсон, #Коронавирус, #Сингапур Улс,