Украины нийслэл энэ сард найм дахь удаагаа агаарын дайралтад өртлөө. Оросын хүчин мягмар гарагийн үүрээр Киев рүү нисгэгчгүй онгоц, далавчит болон баллистик пуужин ашиглан агаарын дайралт хийснийг албаныхан мэдэгдэв.
Киев хотын цэргийн захиргааны дарга Сергей Попко "Telegram" аппликейшнд нийтэлсэн тайлбартаа "Энэ удаад дайсан нисэгчгүй нисэх онгоц, далавчит пуужин, магадгүй баллистик пуужин ашиглан янз бүрийн чиглэлээс нэгэн зэрэг цогц довтолгоо хийсэн. Нягтралын хувьд онцгой байсан - богино хугацаанд хамгийн олон пуужин харвалаа" гэжээ.
Гэхдээ "Урьдчилсан мэдээллээр Киевийн агаарын орон зайд байгаа дайсны дийлэнх объектыг илрүүлж устгасан!" болохыг мөн мэдэгдсэн байна.
Одоогоор Оросын тал хэчнээн пуужин харваж, Киев хэдийг нь унагасан, хэд нь зорилтот байгаа оносон эсэх болон бусад мэдээлэл тодорхойгүй байна.
Долоо хоног завсарласны дараа дөрөвдүгээр сарын сүүлээр Орос улс алсын зайн тусгалтай пуужингаар хийх цохилтоо сэргээж, сүүлийн өдрүүдэд голдуу нийслэл Киевийг онилсон довтолгоонуудыг хийж байна. Гэсэн ч Украин халдлагын дийлэнх хувийг амжилттай няцаасаар байгаа юм.
Мягмар гарагт пуужингийн үлдэгдэл Киевийн Оболонский, Шевченковский, Соломянский, Дарницкий дүүрэгт унажээ.
Хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр унасан хог хаягдлаас болж хэд хэдэн машин шатаж, нийслэлийн баруун хэсэгт орших Соломянский дүүргийн нэгэн барилгын дээвэр эвдэрсэн байна. Мөн гурван хүн шархаджээ.
Бориспил хотоос өмнө зүгт агаарын довтолгооноос хамгаалах системүүд нисгэгчгүй онгоцны халдлагыг няцаасан тухай Кличко мөн мэдэгдэв. Киевээс зүүн өмнө зүгт орших Бориспил хотод нийслэлийн зорчигч тээврийн гол нисэх онгоцны буудал байрладаг ч одоогоор хаалттай байгаа юм.
Мягмар гарагийн үүрээр агаарын дайралтын дуут дохио Украины бараг бүх хэсэгт хангинаж, Киев болон түүний бүс нутагт гурван цаг гаруй үргэлжилсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Киев, #ОРос, #Украины дайн,