АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти нар өрийн дээд хязгаарыг өсгөх, дефолт зарлахаас сэргийлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ.

Одоо уг асуудлыг Конгрессын гишүүд хэлэлцэж, батлах эсэхийг шийднэ.

Хэрэв Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам яаралтай тохиролцоонд хүрэхгүй бол АНУ зургадугаар сарын 5-нд бэлэн мөнгөгүй болно гэж Сангийн яам анхааруулж байв.

АНУ нь татвараас олдгоосоо илүү ихийг зарцуулдаг тул засгийн газраа санхүүжүүлэхийн тулд мөнгө зээлэх шаардлагатай тулгараад байгаа юм.

Бүгд найрамдахчууд 31.4 триллион долларын өрийн хязгаарыг нэмэгдүүлэхийн оронд боловсрол болон бусад нийгмийн хөтөлбөрүүдийн зардлаа танахыг эрмэлзэж ирсэн.

Ням гарагийн орой сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч Байден хэлэлцээрийг “чухал алхам” гэж нэрлээд, Энэ нь мөн буултыг илэрхийлж байна. Хэн ч хүссэн бүхнээ авч чадахгүй, гэхдээ энэ нь засаглалын үүрэх хариуцлага юм” гэж хэлжээ.

Санал болгож буй хэлэлцээр Конгрессын цахим хуудсанд нийтлэгдсэн байна.

Эрчим хүчний зөвшөөрлийн хуулиуд, цар тахлын эсрэг сангаас зарцуулаагүй үлдсэн хөрөнгийг буцаан татах, бага орлоготой эсвэл огт орлогогүй хүмүүст хоол хүнс худалдан авахад нь туслах засгийн газрын хөтөлбөрт тодорхой насны өөрчлөлт оруулж, хүрээг нь хумих зэрэг Бүгд найрамдах намын санал болгож байсан шаардлагууд үүнд тусгагджээ.

МакКарти хэлэлцээрийн талаар “Зардлыг түүхэн хэмжээнд бууруулсан. Хүмүүсийг ядуурлаас ангижруулж, ажиллах хүчин болгох шинэчлэл багтсан. Шинэ татвар, шинэ засгийн газрын хөтөлбөр байхгүй” гэж “Twitter”-ээр мэдэгдсэн байна.

Гэхдээ хэлэлцээрийг Сенат болон Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэхэд Бүгд найрамдах болон Ардчилсан намын аль алиных нь хатуу эсэргүүцэлтэй тулгарч магадгүй юм.

Эх сурвалж: BBC

#АНУ, #жо байден, #Кевин МакКарти, #өрийн дээд хязгаар,