Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ыг дефолт зарлахаас хэдхэн хоногийн өмнө тус улсын Конгресс өрийн дээд хязгаарыг түдгэлзүүлэхийг зөвшөөрлөө.

Эрх баригч Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам тохиролцоонд хүрсний дараа лхагва гарагт Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг дэмжиж, маргааш нь Сенат 63-36 саналаар хуулийн төслийг батлахыг зөвшөөрсөн байна.

Пүрэв гарагийн чуулганаар Ардчилсан намын 44, Бүгд найрамдах намын 17, хоёр бие даасан гишүүн дэмжсэн санал өгсөн аж.

Сенатын танхим 100 суудалтай бөгөөд уг арга хэмжээг батлахын тулд Ардчилсан намд 60 санал шаардлагатай байв.

Ерөнхийлөгч Жо Байден хуулийн төсөлд гарын үсэг зурахаа мэдэгджээ.

Хэрэв Конгресс яаралтай арга хэмжээ авахгүй бол зургадугаар сарын 5-н гэхэд АНУ өр төлбөрөө төлөх боломжгүйд хүрнэ гэж Сангийн яам өмнө нь анхааруулж байсан.

Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийг хүнд цохилтод оруулж, АНУ-д ажлын байрны хомсдол, эдийн засгийн уналтыг өдөөж, орон сууцны ипотекийн зээлээс эхлээд зээлийн карт хүртэлх бүх төрлийн зээлийн хүүг өсгөх зэрэг ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэй байв.

Уг хууль батлагдсанаар засгийн газар хэр хэмжээний мөнгө зээлэх боломжтойг тодорхойлдог Конгрессоос тогтоосон өрийн дээд хязгаарыг 2025 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түдгэлзүүлэх бөгөөд АНУ-ыг 31.4 тэрбум долларын өрийн хямралаас ангижруулах юм.

Сенат дахь Ардчилсан намын бүлгийн удирдагч Чак Шумер “Америк тайван амьсгалж чадахаар боллоо. Бид өнөө орой дефолтоос зайлсхийж чадлаа” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Конгресс, #өрийн дээд хязгаар,