-ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД-

Хүн бүрийн онцлог шинж, ялгаатай байдлаар эр хүн бүрийн бэлгийн дуршлын эрч харилцан адилгүй байдаг. Мөн олдмол хэлбэрээр буюу эрэгтэйчүүдийн бэлгийн дур буурах маш олон шалтгаан бий. 

Сэтгэл зүйн асуудлууд:

Өдөр тутмын амьдралын стресс,

Сэтгэл зовнил,

Гэр бүл харилцааны асуудлууд, сэтгэл гутрал,

Сэтгэцийн эмгэг зэрэг нь бэлгийн дур хүсэл буурахад нөлөөлнө.

Дааврын шалтгаан:

Тестостерон даавар бол эрэгтэй, эмэгтэй хүний аль алины бэлгийн дуршлыг зохицуулах үүрэгтэй даавар юм. Нас нэмэх хирээр тестостерон дааврын хэмжээ бага хэмжээгээр буурдаг ч насжилтаас үүдэлтэй өвчлөл, тэдгээрийг эмчлэх эм бэлдмэлийн нөлөөөнд тестостерон дааврын түвшин илүү хурдан буурахад нөлөөлнө.

Бэлгийн дуршлын хэмжээнд бамбай булчирхайн дааврын түвшин буурах, тархины сууринд байрлах булчирхайгаар сэдээгддэг пролактин дааврын хэмжээ ихсэх зэрэг бусад дааврын хэмжээ ч нөлөөж болно. Эрүүл мэндийн асуудал чихрийн шижин, таргалалт, цусны өндөр даралт, цусанд өөх тосны хэмжээ ихсэх зэрэг хүндрэлүүд, мөн тэдгээрийн эмчилгээнд хэрэглэдэг эм бэлдмэл нь дур хүсэлд мөн сөргөөр нөлөөлдөг.

Допамины хэмжээ буурах:

Тархинд дохио дамжуулагчдын нэг нь допамин юм. Бэлгийн дур хүсэл буурсан шалтгаануудыг эмчлэх эмчилгээний аргууд хоорондоо ялгаатай байдаг. Бэлгийн харилцаа бол эрүүл амьдралын нэгэн тулгуур багана гэдгийг санаарай.

Эх сурвалж: "Очир Анагаагч" эрэгтэйчүүдийн эмнэлэг

#эрчүүд, #эрчүүдийн эрүүл мэнд,