Баасан гарагт Сөүл хотод “EveR 6” нэртэй андроид робот удирдаач Өмнөд Солонгосын үндэсний найрал хөгжмийн тоглолтыг удирджээ.

Солонгосын Аж үйлдвэрийн технологийн хүрээлэнгийн зохион бүтээсэн хоёр гартай уг робот нь Солонгосын үндэсний театрт тус улсын үндэсний найрал хөгжмийн хөгжимчдийн анх удаа удирдаж, тоглолтоо хийсэн нь энэ аж.

Баасан гарагийн тоглолтыг роботтой хамт удирдсан Чой Сүн Ёол “Удирдаачийн хөдөлгөөн маш нарийн байдаг. Робот тийм нарийн хөдөлгөөнийг миний төсөөлж байснаас хамаагүй дээр харуулж чадсан” хэмээн магтсан байна.

Гэхдээ хүн дүрстэй “EveR 6”-ийн гол сул тал нь сонсох чадваргүй байдал нь болохыг Чой тэмдэглэв.

Тоглолтыг үзсэн, Солонгосын уламжлалт хөгжмийн судлаач Ли Янг Жү роботын хөдөлгөөн, хэмнэл төгс байсан ч хөгжимчидтэй харилцах тал дээр сул байсан гэж шүүмжилжээ.

 Өөр нэг үзэгч болох 62 настай Сон Ин Хо “EveR 6”-ийн гүйцэтгэлийг анхан шатны хэмээн дүгнэсэн байна.

“Хиймэл оюун ухаанаар тоноглогдож хөгжмийг ойлгож, дүн шинжилгээ хийдэг болсон цагт удирдаачийн ажлыг бие даан хийх боломжтой” гэж Сон хэлжээ.

“EveR 6” нь баасан гарагт тоглогдсон таван бүтээлийн гурвыг нь удирдаж, нэгийг нь Чойтой хамтран удирдсан байна.

Чой тоглолтын дараа “Энэ бол роботууд болон хүмүүс нэг нэгнээ орлохоос илүүтэй зэрэгцэн оршиж, бие биеэ нөхөж чаддаг гэдгийг харуулсан тоглолт боллоо” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

#Өмнөд Солонгос, #робот, #найрал хөгжим,