Ангараг гараг дээр колони байгуулахад ердөө 22 хүн хангалттай болохыг шинэ судалгаа харууллаа.
Жорж Мэйсон Их Сургууль, Виржиниа мужийн Фэйрфакс болон бусад байгууллагуудын эрдэмтэд Ангараг гарагт суурьших оршин суугчдад тулгарч болох сорилтуудыг судалгаандаа авч үзсэн бөгөөд тогтвортой суурин байгуулахад ямар нөхцөл шаардлагатай, ямар зан чанартай хүмүүс илүү тохиромжтой, хоёр жилийн хугацаанд хэр хэмжээний нөөц шаардлагатай вэ гэдгийг олж мэдэхийг зорьсон байна.
Эрдэмтэд компьютер симуляцийн аргыг ашиглан олон загварчлал, хувилбаруудаар туршилт хийжээ.
Судлаачид Ангарагийн ирээдүйн оршин суугчдын зан байдал, сэтгэл зүйн харилцан үйлчлэлийг илүү сайн тодорхойлохын тулд “Agent-Based Modeling” (ABM) симуляц гэх компьютер загварчлалын аргыг ашигласан байна. Мөн олон улсын сансрын станц (ОУСС) зэрэг өндөр стресстэй, алслагдмал нөхцөл байдалд байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг судалжээ.
Ингэхдээ Ангараг гараг дээр аль хэдийн суурин баригдсан бөгөөд хоол хүнс, агаар, усны нөөцөө тэнд үйлдвэрлэдэг, 7-оос доошгүй жилийн тогтвортой цахилгаан эрчим хүчний эх үүсвэр бүхий цөмийн үүсгүүртэй байхаар тооцоолж, энэ загвар дээр туршилтаа хийжээ. Харин оршин суугчдын хувьд гол зорилго нь ашигт малтмал олборлож, дэлхий рүү илгээх явдал байжээ.
Туршилтыг 28 жилийн хугацаатай байхаар таван удаа явуулсан бөгөөд хүн амын тоог 10-170 хүртэл янз бүрээр өөрчилсөн байна.
Ингээд Ангараг дээрх бааз ердөө 22 хүнтэйгээр удаан хугацаанд ажиллах боломжтойг тогтоохын зэрэгцээ 1.5 жилийн дотор тоог нь нэмэх тохиолдолд эхний ээлжинд 10 хүн хангалттай болохыг тогтоожээ.
Судлаачид мөн тэсвэр тэвчээр, даван туулах чадварт суурилсан хүний дөрвөн үндсэн зан чанарыг харгалзан Ангараг гараг дээр удаан хугацаагаар оршин суухад ямар төрлийн зан чанартай хүн хамгийн тохиромжтой болохыг туршсан.
Туршилтын явцад нийцтэй зан чанартай буюу хамгийн бага өрсөлдөх чадвартай, түрэмгий зан чанар багатай, өдөр тутмын хатуу дэглэм дагадаггүй хүмүүс Ангараг гараг дээр хамгийн удаан хугацаанд амьдрах чадвартай болохыг тогтоосон байна.
Харин өрсөлдөх чадвар өндөртэй, хүн хоорондын харилцаанд маш түрэмгий, уйтгар гуниг, өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь хязгаарлагдмал хүмүүс хамгийн бага дасан зохицож байжээ.
Эх сурвалж: Space

#Ангараг гариг, #судалгаа, #колони,