Баасан гарагийн орой Марокко улсад болсон 6.8 магнитудын газар хөдлөлтийн дараа амь үрэгдэгсдийн тоо 2,122-д хүрсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн 2,421 хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын Дотоод хэргийн яам өчигдөр мэдээлэв.
Газар хөдлөлтөд олон суурин газар өртсөн тул олон хүн гурав дахь шөнөө задгай газарт хоноглосон байна. Тусламжийн ажилчид хамгийн их хохирол амссан, алслагдсан газруудад хүрч чадахгүй байгааг дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.
XII зууны үед хамаарах түүхэн сүм нурсан нь батлагдсанаар Мароккогийн соёлын өвд томоохон хохирол учирсан гэдэг нь улам тодорхой болов. Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Марракеш хотын зарим хэсэг газар хөдлөлтийн улмаас нурсан байна.
Энэ нь 1960 онд 12,000 хүний амийг авсан газар хөдлөлтөөс хойш Мароккод болсон хамгийн их хохиролтой газар хөдлөлтөд тооцогдож байна.
Газар хөдлөлтийн голомт нь жуулчдын очих дуртай дундад зууны үеийн сүм хийдүүд, ордон, шашны сургуулиудаараа алдартай Марракеш хотоос баруун өмнө зүгт 72 км-ийн зайд байжээ.
Ням гарагт тус улсын засгийн газар гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулан сан байгуулж байгаагаа мэдэгдэв. Мөн эрэн хайх, аврах багийн хүчийг нэмж, ундны ус, хоол хүнс, майхан, хөнжил зэрэг хангамжаа нэмэгдүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр газар хөдлөлтөд 300 мянга гаруй хүн нэрвэгджээ.
Испани, Их Британи, Катар, АНУ зэрэг улс аврах ажиллагаанд туслахаар мэргэжилтнүүд илгээсэн бол Франц туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд Мароккогийн албан ёсны хүсэлтийг хүлээж байна гэж мэдэгдэв. Хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас 50,000 гаруй хүнээ алдсан Турк улс мөн тусламж санал болгосон байна.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны (IFRC) дэлхийн үйл ажиллагаа хариуцсан захирал Каролин Холт “Нуранги дор дарагдсан хүмүүсийг олоход ойрын 2-3 өдөр маш чухал байх болно” гэж мэдэгджээ.
Марокко улсад гурван өдрийн гашуудал зарласан бөгөөд Хаан VI Мухаммед улс даяар лалын сүмүүдэд нас барагсдын төлөө залбирахыг уриалсан байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Газар хөдлөлт, #марокко,