Баасан гарагт Францын хойд хэсэгт орших Аррас хотын нэгэн сургуульд хутгатай этгээд халдаж, нэг багшийн амийг хөнөөж, хэд хэдэн хүнийг шархдуулсан талаар Францын хэвлэл мэдээлжээ.

“BFM TV”-ийн мэдээлснээр хэд хэдэн удаа хутгалуулсан сургуулийн хамгаалалтын ажилтны биеийн байдал маш хүнд байгаа бол нэг багшийн биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Халдлага Гамбетта ахлах сургуульд орон нутгийн цагаар баасан гарагийн өглөөний 11:00 цагийн орчимд болжээ.

Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманины “X” платформд бичсэнээр цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан байна.

“BFM TV”-ийн цагдаагийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр сэжигтэн болох Чечень гаралтай 20 настай залуу нь халдлага үйлдэхдээ “Аллаху Акбар” хэмээн хашхирч байжээ. Түүний ахыг мөн саатуулсан гэх мэдээлэл байна.

Елисей ордны мэдээлснээр тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон халдлага гарсан хот руу хөдөлсөн байна.

Халдлагын сэдэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Францын цагдаа нар иргэдийг тухайн бүсээс зайлсхийж, интернэтэд болсон явдлын талаар буруу ташаа мэдээлэл тараахаас зайлсхийхийг уриалжээ.

Энэхүү халдлага нь Израил болон Хамасын мөргөлдөөний улмаас Франц дахь мусульман болон еврей нийгэмлэгүүдийн хооронд хурцадмал байдал нэмэгдэж байгаа үед болж байна. Гэсэн ч цагдаа нар уг хэрэг явдлыг Ойрх Дорнодтой холбоотой гэж бодохгүй байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

#зэвсэгт халдлага, #Франц, #Аррас хот,