Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий даяар эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо 50 гаруй хувиар буурсан бөгөөд судлаачид шалтгааныг нь олохоор хичээж байна.
Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар гар утасны хэрэглээ, эр бэлгийн эсийн тоо урвуу хамааралтай байж болохыг тогтоожээ.
Өдөрт 20-оос дээш удаа гар утас ашигладаг 18-22 насны эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо бага байх магадлал 21%-иар их, мөн нэг миллилитр үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо буюу эр бэлгийн эсийн концентрац бага байх магадлал 30%-иар их байсан байна.
Харин утсаа өдөрт нэгээс таван удаа эсвэл долоо хоногт нэгээс бага удаа ашигладаг эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо, концентрац хамаагүй өндөр байжээ.
Гэсэн ч судалгааны явцад буюу сүүлийн 13 жилийн хугацаанд гар утасны технологи сайжирснаар эр бэлгийн эсийн тоонд үзүүлэх нөлөөлөл багасаж байгааг судлаачид тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн “4G”, “5G” хувилбаруудтай харьцуулахад 2005-2007 онуудад хэрэглэгддэг байсан “2G” болон “3G” утаснууд эр бэлгийн эсийн тоонд хамгийн их нөлөө үзүүлдэг байжээ.
Бидний амьдралын салшгүй хэсэг болсон гар утас нь бага түвшний радио давтамжийн цахилгаан соронзон орон буюу “RF-EMF”-ийг өөрөөсөө ялгаруулдаг.
Калифорнийн Нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр мессеж бичих үед радио давтамжийн цахилгаан соронзон орон нь багасаж, том хэмжээний файл татах, аудио эсвэл видео үзэх, хурдан хөдөлж буй автобус, машин, галт тэргэнд байх үед ихээр ялгардаг байна.
Хулгана дээр хийсэн өмнөх судалгаагаар гар утасныхтай ижил хэмжээний “RF-EMF” нь үр тогтоох чадварыг бууруулж, эр бэлгийн эс устах, төмсгийн эдэд өөрчлөлт оруулахад хувь нэмэр оруулдаг болох нь тогтоогдсон.
Мөн хүн дээр хийсэн ажиглалтаар гар утас байнга хэрэглэх нь эр бэлгийн эсийн амьдрах чадварыг бууруулж, эр бэлгийн эсийн сэлэх хөдөлгөөнд нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг.
Гэсэн хэдий ч эдгээр нь эцэстээ эрчүүдийн үргүйдэлд хүргэдэг эсэх нь шинжлэх ухааны нийгэмлэгт олон жилийн турш маргаан дагуулсаар иржээ.
Үргүйдлийн чиглэлээр ажилладаг Ютагийн Анагаах Ухааны Сургуулийн мэс засал, урологийн тэнхимийн туслах профессор, доктор Александр Пастузакын хэлснээр эр бэлгийн эсийн тоо, концентрац нь эр бэлгийн эсийн чанартай харьцуулахад үр тогтоолтод бага нөлөөтэй байдаг аж.
Тэгвэл эр бэлгийн эсийн чанарыг тодорхойлох гол үзүүлэлтүүдийн нэг болдог хэлбэр болон хөдөлгөөнд нь ямар нэгэн өөрчлөлт ороогүй болохыг сүүлийн судалгаанд тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: CNN

#судалгаа, #гар утасны хэрэглээ, #эр бэлгийн эсийн тоо,